

"Ангария Трейд Улаанбаатар" ХХК нь 1999 оноос эхлэн Монгол улсын зах зээл дээр өөрийн үйл ажиллагаагаа тасралтгүй 27 жил явуулж байгаа бөгөөд зайрмагны импорт борлуулалтын чиглэлээр өөрийн салбартаа тэргүүлэх байр суурийг эзэлдэг, олон жилийн дадлага туршлагатай 40 гаруй албан хаагчидтай, захиргаа, хууль, санхүү, худалдаа, логистикийн хэлтэсүүдтэй, хөргүүртэй том жижиг 10 гаруй тээврийн хэрэгслийн автопарктай Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт зайрмагны түгээлт борлуулалтыг өөрийн зориулалтын тээврээр хийж байна. Бид өдөр тутмын үйл ажиллагаандаа "1С" худалдаа, санхүүгийн дэвшилтэт технологийн программыг нэвтрүүлэн ажилласнаар ажлыг хөнгөвчлөх, цаг хэмнэх, тооцооллыг нарийн хянах боломжтой болсон. Манай хамт олон мэргэжилтэй, эрч хүчтэй, цоглог сайхан залуу боловсон хүчнээр өөрийн эгнээгээ өргөтгөн багийн спортын өдөрлөгүүд, зуны аялал зугаалга, хамт олныхоо төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг үйл ажиллагаар хамт олноо улам бүр нэгтгэж амжилтаа нэмэгдүүлэн аиллаж байна Тус компани нь ОХУ-ын "Ангария" болон "Славица" үйлдвэрүүдийн 80 гаруй нэрийн зайрмагийг импортлон оруулж ирдэг бөгөөд үнийн хувьд хямд, дундаж, тансаг зэрэглэлийн гэсэн сонголттойгоор өөрийн бүтээгдэхүүнийг борлуулж байна. "Ангария Трейд Улаанбаатар" ХХК-ны зайрмагны онцлог нь ЦЭВЭР сүүгээр Итали улсын шинэ шугаман төхөөрөмжөөр үйлдвэрлэгддэг ба амт чанарын өндөр шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн юм. Өнөөдөр манай "Морозко" нэрийн зайрмагийг мэдэхгүй хүн, мэдэхгүй хүүхэд байхгүй. Мөн "ГОСТ", "МОЯ", "СОЧНЫЙ МИКС" болон бусад олон нэрийн зайрмагууд нь олонд танигдаж амтархан идэх дуртай бүтээгдэхүүн болжээ. Холбогдох дугаарууд: худалдаа борлуулалт, тээвэрлэлт, бүтээгдэхүүний захиалга өгөх, хөлдөөгч байршуулах, шинэ харилцагч болох, гэрээ байгуулах -94040018,94040032 хүний нөөц-94040032 компаний дугаар -70156839
Компанийн хэмжээ
51-200
Үүсгэн байгуулагдсан он
1999-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.