

Бид нээлттэй үнэнч шударга байдлыг тууштай эрхэмлэдэг.
“Голден Лайт Групп” ХХК нь бүтээн байгуулалт болон төслийн менежментийн салбарт 2009 оноос өнөөдрийг хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн манай байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж өнөөдөр 6 салбар компани бүхий Группийн нэгдлийг үүсгэн бүтээн байгуулалтын салбарт төрөлжсөн үйл ажиллагаа эрхэлж, салбартаа тэргүүлэгч байгууллага болохоор зорилго тавин ажиллаж байна. Мөн байгууллагынхаа өрсөлдөхүйц чанарыг бэхжүүлэх үүднээс олон улсын орчин үеийн компанийн засаглал болон удирдлагын тогтолцоог өөрийн соёл, онцлогт тохируулан нэвтрүүлсэн. Бид байгуулагдсан цагаасаа эхлээд 30 гаруй төсөл дээр ажиллаж, нийт 285,000м2 барилгын талбайг хийж гүйцэтгэсэн байна. Мөн 40 гаруй барилгын зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэжээ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ Барилгын зураг төсөл Барилга угсралт Барилгын засвар, үйлчилгээ Зохиогчийн хяналт Төслийн менежмент Хөрөнгө оруулалт
Бид үйлчлүүлэгчийн хүлээлтийг давуулан биелүүлэн 100%-ийн сэтгэл ханамжийг олгохыг зорин, үйл ажиллагаандаа нээлттэй, хариуцлагатай, шударга байх зарчмыг баримтлан инженеринг, барилга бүтээн байгуулалт болон төслийн менежментийн чиглэлээр үндэсний тэргүүлэгч байгууллага болохоор эрхэм зорилго тавин ажиллаж байна.
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.