

Хамтдаа жаргалтай хамгийн амттай
Билэгт Гурван Санаа ХХК 2020 оны 08 сарын 19 өдөр үүсгэн байгуулагдаж Үйл ажиллагааны чиглэл нь Хүнсний болон жижиглэнгийн худалдаа Талх, нарийн боов үйлдвэрлэл Барилгын засвар үйлчилгээ гэх үндсэн гурван чиглэлтэй Монгол улсын зах зээлийн хүрээнд үйл ажиллагааны онцлог болон эрэлт нийлүүлэлт хэрэгцээ шаардлага хангах зорилгоор өөрийн боломж хичээл зүтгэлд тулгуурлан хүнс үйлдвэрлэл чиглэлийг сонгож төлөвлөгөөт ажил хэрэгжүүлдэг бөгөөд үүний үндсэн 2020оны 09 сарын 25 өдөр “ CITY BAKERY ” үүсгэн байгуульж торт, рулет, пирожино, спартак торт гэх олонд танигдаж хэрэглээнд нэвтэрсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурийг тавьсан. 2024 оны байдлаар 31 ажилтантай үйлдвэрлэл үйл ажиллагаагаа өргөжүүлж үндсэн болон гэрээт ажилчидтай хамтарч цаашдын хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна. Үйл ажиллагаа чиглэлийн хувьд: Спартак торны хэсэг Рулет торт пирожино хэсэг Оффис удирдлага хэсэг Борлуулалт төлөвлөгөө түгээлтийн хэсэг үндсэн 4 хэсэгт хуваагдаж Монгол улсын хууль тогтоол, хөдөлмөрийн эрх зүй, хүнс үйлдвэрлэлийн стандарт мөрдөж байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, эрүүл ахуй аюулгүй ажиллагааны журам болон нийт ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг эрхэмлэж үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр байна.
Монголдоо тэргүүлэгч хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн эрүүл чанартай торт, нарийн боов үйлдвэрлэлийн дотоод болон олон улсын зах зээлд өрсөлдөхүйц нэр хүндтэй брэнд болох.
Шинэ санаа, Шинэ амт, Шинэ сэтгэлгээ
Амар тайван орчин - Нэг хамт олон - Нэгдмэл хүч -Эрүүл, амттай, чанартай бүтээгдэхүүн
Компанийн хэмжээ
11-50
Үүсгэн байгуулагдсан он
2020-01-01

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.