

Нано бол ажилтнуудаа сургадаг, хөгжүүлдэг, хүчирхэгжүүлдэг компани юм.
Монголын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд сүүлийн 19 жилийн турш ажиллаж буй тэргүүлэгч компаниудын нэг юм. Нано Интернэйшнл компани нь Нано Группын ууган компани бөгөөд Монголын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлийн тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд энэхүү салбарт сүүлийн 18 жилийн турш ажиллаж байна. Одоогийн байдлаар бид дэлхийд тэргүүлэгч UNILEVER, BEIERSDORF, PERFETTI VAN MELLE, PEPSICO, FRITO LAY, NUTRICIA, L’OREAL, TZMO, PZ CUZZONS, BORJOMI, DR PEPPER AND SNAPPLE GROUP, FLORA GROUP, RITTER SPORT, LINDT зэрэг 25 гаруй компаниудын Монгол дахь онцгой эрхт дистрибъютерээр ажиллаж дэлхийн шилдэг 50 гаруй брэндүүдийн 3500 гаруй бүтээгдэхүүнүүдийг Монгол орныхоо өнцөг булан бүрт байрлах 5,000 гаруй цэгт инээмсэглэлийн хамт хүргэж байна. БИДНИЙ ЗОРИЛГО: Ажилтнуудынхаа авьяас чадварыг хөгжүүлж, хамтын хүчээр бүтээлч шинэчлэлийг эрэлхийлэн, бизнесийн өсөлтийг хурдасгаж, зах зээлд бүтээмж, манлайллаараа онцгойрон ялгарна.
Компанийн алсын хараа Бид дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг инээмсэглэлийн хамт бүхнээс түрүүнд хэрэглэгчиддээ хүргэнэ. Компанийн эрхэм зорилго Монголын FMCG салбарын тэргүүн эгнээнд байж бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан инноваци болон үнэ цэнийг өөрийн хэрэглэгчиддээ хүргэж, байнгын хөгжүүлэлтийг хийн, ур чадвартай, эрч хүчтэй ажиллагсадтайгаар багийн ажиллагаагаар тэргүүлэгч , салбартаа хамгийн шилдэг компани байна.
- Бид хамтдаа сурдаг хөгждөг найрсаг, эрч хүчтэй залуу хамт олонтой - Өрсөлдөхүйц цалин олгодог - Ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг - Ая тухтай оффис, олон улсын стандартын шилдэг агуулахын системтэй логистикийн төвтэй
Тасралтгүй сургалт, хөгжил, сорилт. Тасралтгүй өөрчлөлт, шинэчлэлт Тасралтгүй урагшлах чадвар
Вэбсайт
nanointernational.mn/Салбар
Худалдаа, борлуулалт
Компанийн хэмжээ
201-500
Үүсгэн байгуулагдсан он
2007-01-01
Удирдлагын баг


Батбаатар Нарантуяа
ТУЗ-ын дарга, үүсгэн байгуулагч
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.