nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Seruun LLC cover
Seruun LLC

Seruun LLC

Барилга, үл хөдлөх хөрөнгө0 Дагагч
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Танилцуулга

"Сэрүүн" ХХК нь 1991 онд байгуулагдан халаалт, агааржуулалт, хөргөлтийн тоног төхөөрөмжийн борлуулалт, угсралт суурилуулалтын үйл ажиллагааг явуулж байна. 2002 онд ахуйн ба системийн эйркондишнийг Монголд анх нэвтрүүлж, 2003 онд агааржуулалтын тоног төхөөрөмжүүд болох чиллер, агаар сэлгэлтийн төхөөрөмж, сэнсийг суурилуулж эхэлсэн. Улмаар 2015 "Сэрүүн Сервис", 2016 "Сэрүүн Хөргөлт", 2017 "Сэрүүн Индастри", 2019 АНУ-д "Air Comfort Experts" компаниа нээн, үйл ажиллагаагаа тэлсээр байна. Culture: Бид найрсаг, дулаан уур амьсгал, нийтэч, нөхөрсөг харилцаа, идэвхи санаачилгыг эрхэмлэдэг бөгөөд мэргэжлийн өндөр чадавхитай ажилчдаар багаа бүрдүүлсэн. Бидний үнэт зүйл бол: Хэрэглэгч, харилцагч, ажиллагч Мэргэшсэн өндөр чадавхи Дэвшилтэд технологи, чанар Хариуцлага, аюулгүй ажиллагаа Манлайлал, санал санаачилга Сайн засаглал, багийн сэтгэлгээ, хамтын ажиллагаа Шударга ёс зүй юм. Mission: Бид шинэ төгсөгч оюутан залуусыг дэмжиж ажилд сурган авахыг зорьдог. Манай хамт олонд 22-26 насны залуу инженер, 23-56 насны техникийн, 23-34 насны оффисын, 33-45 насны удирдлагын багийн гишүүд байдаг ба бүх насны хүмүүс ажилладаг. Үйл ажиллагааны онцлогоос хамаарч дийлэнх хувь нь эрэгтэй ажилтан байдаг, нийт ажилтны 35% нь 3 хүртэлх жил, 45% нь 3-6 жил, 18% нь 7-10 жил, 0,3% нь 25 жил ажиллаж байна. Vision: Бид "Хөгжлийн төлөөх хүн бүрт хүрч ажиллана" "Дэлхийн шилдэг хөргөлт, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмжийг эх орондоо нэвтрүүлж хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй, эрчим хүчний хэмнэлттэй технологийн сонголтыг хийж инженер техникийн ажилтнуудын урам зориг, өндөр ур чадварыг дэмжин салбарынхаа үйлчилгээгээр дотоодын зах зээлд тэргүүлэгч байна" "Монгол инженерүүдийн ур чадварыг дэлхийн түвшинд хүргэж, дэлхийд танигдсан компани болно"Цааш унших
Вэбсайт

Вэбсайт

http://seruun.mn/
Facebook

Facebook

https://www.facebook.com/seruungroup
Instagram

Instagram

Not set

LinkedIn

LinkedIn

Not set

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд