nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Мэжик Инженеринг Авто ХХК cover
Мэжик Инженеринг Авто ХХК

Мэжик Инженеринг Авто ХХК

Чанартай, баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлчлүүлэгчдэд хүргэнэ.

Автомашин, авто засвар үйлчилгээ2 Дагагч11-50 ажилтанУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Мэжик Инженеринг Авто ХХК хэнд зориулж, юу хийдэг вэ?

Товч танилцуулга: "Мэжик Инженеринг Авто" ХХК нь 2015 онд байгуулагдсан, автомашины худалдаа, авто арчилгааны үйлчилгээ, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Бид салбартаа тэргүүлэгч "Мөнххада" группийн бүрэлдэхүүнд багтдаг компаниудын нэг ба Япон улсын харилцагч үйлчилгээний стандартыг Монголд нутагшуулахыг зорин ажилладаг. Глобал түншлэл ба Хөрөнгө оруулалт: Манай компани нь олон улсын түвшний менежмент, стандартыг Монголын зах зээлд нэвтрүүлэх зорилготой хамтарсан компани юм. Бидний гол хөрөнгө оруулагч болон түншүүд: Японы GLION GROUP: Японы автомашины зах зээлд хамгийн олон буюу 33 төрлийн авто болон мото брэндийг албан ёсоор эзэмшдэг, дэлхийн хэмжээний групп юм. Liger Holding International: Бүс нутгийн хөгжил, олон улсын бизнесийн стратегийг чиглүүлэгч хөрөнгө оруулагч компани. Японы менежментийн өндөр стандарт, ноу-хауг дотоодын зах зээлийн туршлагатай хослуулснаар бид хэрэглэгчиддээ дэлхийн түвшний автомашины цогц шийдлийг хүргэдэг. Үндсэн үйл ажиллагааны чиглэлүүд: Албан ёсны дистрибьютор: Дэлхийд чанараар танигдсан Японы YOKOHAMA брэндийн дугуй (AT, MT болон өвлийн дугуй) болон хөдөлгүүрийн насыг уртасгах өндөр гүйцэтгэлт SHINOBI тос, тосолгооны материалыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг. "MAGIC ON SPOT" дуудлагын үйлчилгээ: Монголын автомашины үйлчилгээний салбарт шинэ стандарт тогтоосон, хэрэглэгчийн байгаа газарт (гэр, оффис) очиж дугуй хүргэх, угсрах, тэнцвэржүүлэх тусгай тоноглогдсон явуулын үйлчилгээ. Автомашины худалдаа ба Засвар: Урсгал үйлчилгээний багцтай дугаартай автомашины худалдаа болон мэргэжлийн инженер, техникчдийн баг бүхий авто оношилгоо, засвар үйлчилгээ. Автомашин түрээс: Баталгаат LC300 GR-S, LC300 VX, LC300 GX-R, LC250, LC76 Diesel маркийн машинаас өөрийн хэрэгцээнд тохирсон автомашинаа сонгон жолоочтой болон жолоочгүйгээр түрээслэх үйлчилгээ нэвтрүүлсэн. Автомашин хамгаалалт, арчилгааны бүтээгдэхүүн үйлчилгээ: Автомашины их биеийн будаг болон дотор салоны хамгаалалтын бүтээгдэхүүн, тоноглол суурилуулалтыг 2015 оноос хойш тасралтгүй хийсэн туршлагатай. Манай соёл ба Давуу тал: Япон стандарт: Ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлэх Япон соёл, удирдлагын менежмент. Итгэлцэл ба Баталгаа: Зөвхөн албан ёсны үйлдвэрийн баталгаат бүтээгдэхүүн, үйлчилгээ. Тогтвортой өсөлт: Салбартаа тэргүүлэгч групп компанийн нэг хэсэг болж, карьераа олон улсын түвшинд өсгөх боломж.

Алсын хараа

Японы менежментийн өндөр стандарт, ноу-хауг дотоодын зах зээлийн туршлагатай хослуулснаар бид хэрэглэгчиддээ дэлхийн түвшний автомашины цогц шийдлийг хүргэдэг.

Эрхэм зорилго

Чанартай, баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлчлүүлэгчдэд хүргэнэ.

Мэжик Инженеринг Авто ХХК - ийн соёл

Японы хөрөнгө оруулалттай, япон менежменттэй компани тул ахаа алд хүндэлж, дүүгээ дэлэм хүндэлж мэддэг газар.

Вэбсайт

facebook.com/MEA.LLC

Салбар

Автомашин, авто засвар үйлчилгээ

Компанийн хэмжээ

11-50

Үүсгэн байгуулагдсан он

2015-01-01

Давуу тал

Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Ажлын зориулалтаар хувийн машинаа ашиглах үед олгох тэтгэмж
Гар утасны төлбөр
Шатахууны дэмжлэг
Эцэг, эхийн чөлөө
Ажлын байрны сургалт
Сонирхлын клуб
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Хүүхдийн сургалтын дэмжлэг
Гэнэтийн аюул, гамшиг тохиолдсон үед олгох дэмжлэг
Компанийн амралт, аялал
Ажилтны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Зогсоолын хангамж

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд