Nito.mn

ТУСЛАМЖ

Nito-д бүртгүүлэх, профайл бөглөх, платформыг ашиглах зааварчилгаа.

  1. Профайлд хувийн мэдээллээ оруулах
  2. Профайлын нэмэлт мэдээлэл оруулах
  3. Цалингийн хүлээлт болон бусад нэмэлт мэдээлэл оруулах
  4. Профайл хэсгийн бусад үйлдлүүд
  5. Бусад мэргэжилтэнтэй холбогдох
  6. Нэвтрэлт ба аюулгүй байдал
  7. Бүртгэл түр зогсоох болон устгах
  8. Түүх
  9. Мэдэгдэл
  10. Нитофийд гэж юу вэ?
  11. Пост бичих ба медиа оруулах
  12. Нитофийдийн хайлт болон харагдац
  13. Нитофийд дэх бусад боломж

Nito-д мэргэжилтнээр бүртгүүлэх

Профайлд хувийн мэдээллээ оруулах

Nito-ийн мэргэжилтнээр бүртгүүлэхийн тулд та профайл хэсгийн мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай.

Ковер зураг: Энэхүү талбарт та үндсэн 5 зургаас гадна өөрийн хүссэн 1200 × 300 хэмжээтэй зургийг сонгон оруулах боломжтой.

Хувийн мэдээлэл: Өөрийн тухай ерөнхий мэдээллээ дараах талбаруудад бөглөнө үү. Үүнд овог, нэр, товч танилцуулга, өөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, мэргэшлийн чиглэл холбоос болон байршил багтаж байна.

Мэргэшлийн чиглэл: Өөрийн ажиллаж буй болон мэргэшсэн чиглэлээ сонгон дарснаар 3 хүртэл чиглэл нэмэх боломжтой бөгөөд чиглэл тус бүрд 3 хүртэл мэргэжил сонгох боломжтой. Мэргэшил болон чиглэлүүдийг нэмж дууссан тохиолдолд доорх байдлаар харагдана.

Холбоосууд: Өөрийн вебсайт, сошиал хаяг, портфолио болон бусад мэргэжлийн холбоосуудаа нэмэх боломжтой. Эдгээр холбоосууд профайл/ анкет хэсэгт харагдах бөгөөд зөвхөн танд болон таны CV-г хүлээн авсан байгууллагад нээлттэй харагдана.

Байршил: Өөрийн ажиллаж буй хот, улс болон байршлын мэдээллээ оруулснаар таны анкет хэсэг бүрэн мэдээлэлтэй болно.

Дээрх мэдээллүүдийг бүрэн бөглөж дууссанаар таны профайлын ерөнхий мэдээлэл доорх байдлаар харагдана.

Experience/ Туршлага: Туршлага хэсэгт нэвтэрч өмнө нь ажиллаж байсан байгууллага болон албан тушаалын талаарх мэдээллийг бөглөх ба Ажлын байрны чиглэл хэсэгт таны ажлын байрны чиглэл байхгүй тохиолдолд хамгийн ойролцоо чиглэлийг сонгоно уу. Харин Албан тушаалын нэр хэсэгт өөрийн үндсэн албан тушаалын нэрийг гараар бичиж оруулна.

Ажлын байрны төрөл хэсэгт тухайн ажиллаж байсан байсан ажлын хэлбэрээ сонгоно.

Тайлбар хэсэгт Тухайн ажлын байрны үндсэн үүрэг, хариуцлага, хэрэгжүүлсэн ажил, төсөл болон гаргасан үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллээ оруулна.

Ур чадвар хэсэгт ажлын туршлага, төсөл болон бусад үйл ажиллагааны явцад эзэмшсэн ур чадваруудаа нэмнэ. Мөн системээс санал болгож буй ур чадваруудаас сонгон бөглөх боломжтой.

Эдгээр талбаруудыг бөглөж “Хадгалах” товчийг дарснаар таны ажлын туршлага профайл дээр доорх байдлаар харагдана. Мөн “Туршлага нэмэх” товчийг ашиглан бусад ажлын туршлагуудаа нэмж оруулах боломжтой.

Боловсрол: Доорх хэсэгт нэвтэрч өөрийн боловсролын мэдээллээ нэмнэ. Та бүрэн дунд боловсролоос эхлэн их, дээд сургууль суралцсан бүх боловсролын байгууллагаа бүртгэж, эзэмшсэн зэрэг, мэргэжил, онцлох амжилт болон бусад холбогдох мэдээллээ оруулж болно.

Ур чадвар: Доорх хэсэгт мэргэжлийн болон хувь хүний ур чадваруудаа нэмэх боломжтой мөн системээс санал болгож буй ур чадваруудаас сонгон бөглөх боломжтой. Туршлага хэсэгт оруулсан ур чадварууд энэ хэсэгт автоматаар харагдах тул таны чадвар, туршлагыг илүү оновчтой илэрхийлэх болно.

Хэлний мэдлэг: Гадаад хэлний мэдлэгийн түвшингээ сонгон бүртгүүлээрэй. Нэмэлт хэл оруулах бол “Хэл нэмэх” товчийг ашиглана уу.

nito logo
Ажлын байр
НитоФийд
Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Ажлын байрНитоФийдМэргэжилтнүүдБайгууллагуудАжилд авах
nito logo

Монголын мэргэжилтнүүдийн платформ

ТусламжҮйлчилгээний нөхцөлХолбоо барих: 7272-2202

Апп татах

App Store-оос татахGoogle Play-ээс авах

© 2026 Nito. Бүх эрх хамгаалагдсан.