• Байгууллагын анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх
• Компанийн борлуулалттай холбоотой санхүүгийн тайлан, тооцооллыг холбогдох стандарт, журамд нийцүүлэн үнэн зөв боловсруулах
• Бүртгэл, тайлан тооцооны гүйцэтгэлд хяналт тавьж зөрчил, алдааг илрүүлэн засварлах
• Аудит болон удирдлагыг шаардлагатай мэдээ тайлангаар хангах
• Бараа материал, үндсэн хөрөнгө, дуусаагүй үйлдвэрлэл болон туслан гүйцэтгэгчийн ажлын тооцоог бүртгэх, хянах
• Гүйцэтгэлийн акт, төсөв, гэрээ, нэхэмжлэх болон анхан шатны баримтад санхүүгийн хяналт хийх
• Харилцагч, бэлтгэн нийлүүлэгч болон туслан гүйцэтгэгчтэй холбоотой өглөг, авлагын тооцоо нийлэх, баталгаажуулах
• Холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллах
• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэшсэн нягтлан бодогч эсхүл татварын мэргэшсэн зөвлөхийн аль нэг зэрэгтэй байх
• Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
• Нягтлан бодох бүртгэлийн хууль, стандарт, холбогдох татварын мэдлэгтэй
• Excel болон санхүүгийн программ дээр ажиллах чадвартай
• Хариуцлагатай, нягт нямбай, зохион байгуулалттай ажиллах чадвартай;
• Багаар ажиллах, харилцааны ур чадвартай.
Манай байгууллагыг сонгох шалтгаан:
• Уян хатан ажлын цагийн зохицуулалт
• Эрүүл мэндийн даатгал болон Амь насны даатгал
• Орон сууцны дэмжлэг хөтөлбөр- Орон сууцны хөнгөлөлттэй зээл
• Боловсролын дэмжлэг хөтөлбөр-100% хүртэлх магистр, докторын сургалтын тэтгэлэг
• Гэр бүлээрээ эрүүл агаарт хөтөлбөр- Бүрэн тохижилттой таун хаус зуслангийн байранд гэр бүлтэйгээ байрлах
• Технологитой өдөр бүр өсөх боломжийг бид олгоно.