• Байгууллагын анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх
• Компанийн борлуулалттай холбоотой санхүүгийн тайлан, тооцооллыг холбогдох стандарт, журамд нийцүүлэн үнэн зөв боловсруулах
• Бүртгэл, тайлан тооцооны гүйцэтгэлд хяналт тавьж зөрчил, алдааг илрүүлэн засварлах
• Аудит болон удирдлагыг шаардлагатай мэдээ тайлангаар хангах
• Бараа материал, үндсэн хөрөнгө, дуусаагүй үйлдвэрлэл болон туслан гүйцэтгэгчийн ажлын тооцоог бүртгэх, хянах
• Гүйцэтгэлийн акт, төсөв, гэрээ, нэхэмжлэх болон анхан шатны баримтад санхүүгийн хяналт хийх
• Харилцагч, бэлтгэн нийлүүлэгч болон туслан гүйцэтгэгчтэй холбоотой өглөг, авлагын тооцоо нийлэх, баталгаажуулах
• Холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллах
• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан туршлагатай.
• Санхүүгийн тайлан гаргах, татвар болон НДШ-ийн тайлан боловсруулах чадвартай.
• Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (СТОУС)-ын мэдлэгтэй.
• СТОУС 16 (IFRS 16 – Түрээс)-ын дагуу түрээсийн бүртгэл хөтөлж, ашиглах эрхийн хөрөнгө болон түрээсийн өр төлбөр тооцож байсан туршлагатай бол давуу тал болно.
• Excel болон санхүүгийн программ хангамж дээр ажиллах чадвартай.
• Нягт нямбай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай.
• Татварын мэргэшсэн зөвлөх (ТМЗ), Мэргэшсэн нягтлан бодогч (МНБ)-ийн зэрэгтэй бол давуу тал болно.
Манай байгууллагыг сонгох шалтгаан:
• Уян хатан ажлын цагийн зохицуулалт
• Эрүүл мэндийн даатгал болон Амь насны даатгал
• Орон сууцны дэмжлэг хөтөлбөр- Орон сууцны хөнгөлөлттэй зээл
• Боловсролын дэмжлэг хөтөлбөр-100% хүртэлх магистр, докторын сургалтын тэтгэлэг
• Гэр бүлээрээ эрүүл агаарт хөтөлбөр- Бүрэн тохижилттой таун хаус зуслангийн байранд гэр бүлтэйгээ байрлах
• Технологитой өдөр бүр өсөх боломжийг бид олгоно.