Захиргааны менежер
Бүтэн цагийн
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
Компанийн төв оффис болон захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг үр ашигтай, тасралтгүй, стандартын дагуу зохион байгуулж, ажилтнуудад ажиллах таатай, аюулгүй орчин бүрдүүлэхийн зэрэгцээ тээвэр, аялал, оффисын хангамж, гэрээт үйлчилгээ, хөрөнгө болон тээврийн хэрэгслийн даатгал, захиргааны удирдлагыг нэгдсэн зохион байгуулалт, хяналтаар ханган ажиллах.
Дараах чиглэлүүдийн хүрээнд ажиллана:
• Захиргаа, оффисын үйл ажиллагаа
• Бичиг хэрэг, баримт бичгийн удирдлага
• Тээврийн хэрэгсэл, жолоочийн зохицуулалт
• Даатгал
• Гэрээт үйлчилгээ
• Оффисын хөрөнгө
• Аялал, томилолтын зохицуулалт
• Хурал, уулзалт, арга хэмжээний зохион байгуулалт
• Бусад
Шалгуур
• Бизнесийн удирдлага, менежмент болон холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
• Менежмент, захиргаа болон холбогдох чиглэлээр 3 ба түүнээс дээш жил удирдах түвшинд ажилласан туршлагатай байх;
• Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, удирдан чиглүүлэх туршлагатай бол давуу тал болно;
• Уул уурхайн компанид ажиллаж байсан бол давуу талтай.
Нэмэлт мэдээлэл
• Англи эсвэл Хятад хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
• Албан бичиг, тайлан, төлөвлөгөө болон бусад бичиг баримтыг бие даан боловсруулах чадвартай байх;
• Монгол хэлний зөв бичих дүрэм, хэл найруулга зүйн зохих мэдлэгтэй байх;
• Харилцааны өндөр ур чадвартай, мэдээллийг тодорхой, ойлгомжтой илэрхийлэх чадвартай байх;
• Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, оновчтой, шуурхай шийдвэр гаргах чадвартай байх;
• Хэлэлцээр хийх, санал солилцох, асуудлыг зохистой байдлаар шийдвэрлэх чадвартай байх;
• Нягт нямбай, хариуцлагатай, цагийн зохион байгуулалт сайтай байх;
• Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх;
Ажлын туршлага заавал шаардах бөгөөд сонирхсон ажил горилогч имэйл хаягаар дэлгэрэнгүй CV-гээ илгээх боломжтой.
Шаардлагатай ур чадвар
Харилцааны чадвар
Манлайлал
Зохион байгуулах ур чадвар
Захиргааны менежмент
Архивлалт
Бичиг баримт боловсруулах
Оффис менежмент
Төлөвлөлт
Байгууллагын тухай
Давуу тал
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
