Агаарын Хүлэг Хариуцсан Менежер

Бүтэн цагийн

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг2 CV илгээсэн7 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Компанийн эзэмшлийн Cessna агаарын хөлгийн ашиглалт, бэлэн байдлыг хариуцах • Нислэгийн төлөвлөлт, зохион байгуулалт болон нислэгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах • Агаарын хөлгийн техникийн үзлэг, засвар үйлчилгээ, техник ашиглалтыг холбогдох байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулах • Агаарын хөлгийн бүртгэл, гэрчилгээ, техникийн болон үйл ажиллагааны баримт бичгийн бүрдэл, хүчин төгөлдөр байдлыг хянах • Иргэний нисэхийн холбогдох хууль, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангах • Агаарын хөлгийн ашиглалттай холбоотой зардал, төлөвлөгөө, тайлан мэдээг хариуцан ажиллах

Шалгуур

• Холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой • Агаарын хөлгийн ашиглалт, нислэгийн үйл ажиллагааны чиглэлээр 3-аас дээш жилийн туршлагатай • Cessna болон ижил төрлийн хөнгөн агаарын хөлгийн ашиглалт, техникийн үндсэн ойлголттой • Иргэний нисэхийн хууль, дүрэм, стандартын талаар мэдлэгтэй • Агаарын хөлгийн техникийн болон үйл ажиллагааны бичиг баримттай ажиллах чадвартай • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй • Зохион байгуулах, төлөвлөх, асуудлыг шуурхай шийдвэрлэх чадвартай • Хариуцлагатай, нягт нямбай, харилцааны болон багаар ажиллах чадвартай

Нэмэлт мэдээлэл

Манай эрч хүчтэй, найрсаг хамт олны нэг хэсэг болж, бидэнтэй нэгдэхийг урьж байна. Зөвхөн ажлын байрны шаардлага хангасан ажил горилогчидтой холбоо барих болно.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Удирдах, зохион байгуулах
Ложистик зохион байгуулалт
Төлөвлөлт
Аялал жуулчлалын мэдлэг
Аялал жуулчлалын менежмент

Байгууллагын тухай

Давуу тал

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Ажилтны автобус, унаа
Сарын гүйцэтгэлийн урамшуулал