• Уурхайн агуулахын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
• Бараа материалын хүлээн авалт, хадгалалт, олголт, байршуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих
• Бараа материалын бүртгэлийн үнэн зөв байдал, нөөцийн хөдөлгөөний мөшгөгдөх байдлыг хангах
• Odoo ERP систем дэх бараа материалын мэдээлэл, нөөцийн параметрүүдийг удирдах
• Хүлээн авч буй бараа материалын чанарын хяналт, шалгалтыг зохион байгуулах
• Бараа материалын түүвэрчилсэн болон төлөвлөгөөт тооллогыг хийж тайлагнах
• Худалдан авалтын төлөвлөлт, нөөцийн хэрэгцээний тооцоололд оролцох
• Уурхайн нэгжүүдийн материалын хэрэгцээг тасралтгүй хангах үйл ажиллагааг зохицуулах
• Удаан эргэлттэй болон хуучирсан бараа материалын удирдлагыг хэрэгжүүлэх
• Агуулахын ажилтнуудыг удирдан чиглүүлж, хөгжүүлэх
• KPI үзүүлэлтүүдийг бэлтгэн тайлагнах
• ХАБЭА болон агуулахын үйл ажиллагааны стандарт, журмуудын хэрэгжилтийг хангах
• Бизнесийн удирдлага, эдийн засаг, санхүү, логистик, нийлүүлэлтийн сүлжээ, худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой
• Агуулах, бараа материалын удирдлага, нийлүүлэлт, худалдан авалтын чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
• ERP систем болон MS Office программууд дээр ажиллах чадвартай
• Бараа материалын төлөвлөлт, бүртгэл, тайлан мэдээнд дүн шинжилгээ хийх чадвартай
• Багаар ажиллах, харилцах, асуудал шийдвэрлэх ур чадвартай
• Хариуцлагатай, нягт нямбай, ёс зүйтэй
• Цагийн менежмент болон ажлын зохион байгуулалт сайтай
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
• Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
• ERP систем дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
• Эрүүл мэндийн даатгал (жилийн 10 сая хүртэл)
• Нэг жилд 6 өдрийн цалинтай чөлөө
• KPI гүйцэтгэлийн урамшуулал (жилийн цалингийн 20-35%)
• Сургалт, хөгжлийн дэмжлэг (жилийн цалингийн 5%)
• Тэтгэврийн хуримтлал (үндсэн цалингийн 2%)