Агуулах болон түгээлтийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, бараа материалын бүртгэл, хадгалалт, захиалга бэлтгэл болон хүргэлтийн үйл ажиллагааг зөв, шуурхай явуулах.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Агуулах, түгээлтийн өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх, хянах
• Ажилтнуудын ажлыг удирдан зохион байгуулах
• Бараа хүлээн авах, хадгалах, ачилт болон гаргалтад хяналт тавих
• Бараа материалын үлдэгдэл, ERP бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах
• Захиалгыг зөв, бүрэн бэлтгэж, хугацаанд нь түгээх
• Тооллого хийх, буцаалт, гэмтэл, зөрчлийг шалгаж шийдвэрлэх
• Логистик, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Агуулахын удирдлага, хүн удирдлагын чиглэлээр 5+ жилийн туршлагатай
• Агуулах, түгээлт, нөөцийн удирдлагын мэдлэгтэй
• ERP систем болон FEFO/FIFO зарчмыг мэддэг
• Удирдан зохион байгуулах, асуудал шийдвэрлэх чадвартай
• Хариуцлагатай, нягт нямбай, зохион байгуулалт сайтай
• Төсөв, тайлан болон зардлын хяналтын мэдлэгтэй
• Процесс сайжруулалтын туршлагатай
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй