Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг|
2 CV илгээсэн|
47 өдрийн өмнө|Хугацаа дууссан
Агуулахын Багийн Ахлах Ажилтан/ Leadman
Бүтэн цагийнОффис
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Агуулахын ажилтнуудад өдөр тутмын аюулгүй ажилгааны заавар зөвлөгөө өгөх, НБХХ-ийн хэрэглэлт дээр хяналт тавих
• Харилцагч үйлчлүүлэгчдийн захиалгын дагуу цуглуулан бэлдэж байгаа болон бусад хүргэлтэнд гарч байгаа, мөн харилцагчид хүлээлгэн өгч байгаа зэрэг бүхий л бараа материал, сэлбэг эд ангийг шалгаж, эдийн дугаар тоо ширхэгийг тулган баталгаажуулж агуулахаас гаргах, харилцагчид хүлээлгэн өгч байгаа эд анги бараа материалын сав баглаа боодолд анхааран тохиромжтой, харилцагчийн шаардлагад нийцэхүйц байлгах
• Агуулахын ажилтнуудын үүрэг даалгаврын хүрээнд байнгын зааварчилгаа, тусламж, сургалтаар хангах
• Агуулахын ажилтнуудын дааж авсан үүрэг даалгавараа бүрэн дуусгасан эсэхэд хяналт тавих
• Агуулахын аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сахин мөрдөж ажиллах
• Бүх сэлбэг хэрэгсэл зөв байршилдаа байхад Агуулахын ажилтнуудыг сургах, энэ талаар мэдээллээр хангах, нөөцөд ирсэн сэлбэг бараа материалыг биетээр байршуулахад анхаарч ажиллах: сав баглаа боодол бүрэн бүтэн эсэх, хадгалалтын горим тохиромжтой эсэх, эдгээр нь хангалтгүй тохиолдолд засаж залруулах арга хэмжээг авч ажиллах
• Дутсан болон буруу эд анги, сэлбэгийн асуудлыг шийдвэрлэхэд Бараа материалын бүртгэл хариуцсан мэргэжилтэнтэй ойр ажиллах
• Бүх төрлийн сэлбэг, хэрэгсэл болон дотоодын нийлүүлэлтийг хүлээж авах, цааш илгээх зэрэг ажлыг цаг хугацаанд нь нягт нямбай гүйцэтгэх үүднээс Худалдан авалт, Бараа материал, Тээвэрлэлтийн зохицуулагч нартай хамтран ажиллах
• Аюулгүй ажиллагааг хангах зорилгоор агуулахын бүх тоног төхөөрөмжийг шалган шаардлагатай өдөр тутмын үзлэг хяналт хийх, агуулахын ажилтнуудад энэ төрлийн байнгын үзлэг шалгалт бүртгэл хийх зааварчилгаа өгөх, бүртгэх, өдөр тутмын ажилд агуулах хариуцсан болон бараа материал хариуцсан ахлагчид туслах
• Бараа материалын бүртгэлийн багаас хэрэгжүүлж буй өдөр тутмын тооллогод оролцох
Шалгуур
• Уул уурхай, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн салбарын агуулахад 3-5 жил ажиллаж байсан туршлагатай.
• Эх үүсвэр, нөөцийг зохион байгуулах, ангилан дарааллах чадвартай.
• Бие даан болон багаар ажиллах чадвартай.
• Бараа материал хадгалах болон хүлээн авах, хүргэх талаар компанийн болон үйлчлүүлэгчийн стандарт, дүрэм журмын талаар мэдлэгтэй
байх.
• Компанийн аюулгүй ажиллагааны дүрэм, журмын хүрээнд ажиллах чадвартай байх.
• Ахлах ажилтнаас өгсөн зааварчилгаа, чиглэлийг дагаж мөрдөх чадвартай байх.
• eXtend, Microsoft Word болон Excel программыг бүрэн эзэмшсэн
• Жолооны үнэмлэхтэй байх.
• Сэрээт өргүүр барих чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
Зөв хандлагатай, чадварлаг мэргэжилтэн та бүхнийг :
• Aжлын байрны таатай орчин
• Гэр бүлийн гишүүдийн хувийн эрүүл мэндийн даатгал
• Ажилчдын унаа, өдрийн хоол
• Ажлын цагийн хуваарь: Даваа-Баасан 07:30-16:00
Трансвест Монголиа ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан таньд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Шаардлагатай ур чадвар
Шийдвэр гаргах
Харилцааны чадвар
Манлайлал
Сэрээт ачигчийн удирдлага
Нөөцийн удирдлага
Аюулгүй ажиллагааны дүрэм, журам
Агуулахын зохион байгуулалт
Байгууллагын тухай

Трансвест Монголиа ХХК
Тээвэр логистик, авто зам, агуулах · 13 дагагч · 201-500 employees · Улаанбаатар хот, Баянгол дүүрэг
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Жилийн эцсийн урамшуулал
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Менторшип хөтөлбөр
Гадаад хэлний сургалтын дэмжлэг
Сонирхлын клуб
Өдрийн хоолны хөнгөлөлт
Ажилтан санал болгосны урамшуулал (шинэ ажилтан санал болгосны шагнал)
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Ажилд орох үеийн бэлэг
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа