Бүх ажлын зар

АГУУЛАХЫН МЕНЕЖЕР

Бүтэн цагийнОффис

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг52 минутын өмнө

Гүйцэтгэх үүрэг

Компанийн Журам-29 (Бараа материалын удирдлага), Журам-30 (Нийлүүлэлтийн сүлжээн дэх чанар), Журам-31 (Нийлүүлэлтийн тасралтгүй байдал ба чухал SKU-ийн давхар эх үүсвэр), Журам-33 (Агуулах ба Хүлээн авалт)-ын дагуу уурхайн талбарын өдөр тутмын агуулахын логистик, хүлээн авалт, хадгалалт, олголтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавих, бараа материалын бүртгэлийн нарийвчлал, чанарын хяналтыг хангах замаар уурхайн үндсэн хэрэглэгчдийг тасралтгүй нийлүүлэлтээр хангахад оршино. - Өдөр тутмын агуулахын удирдлага: Журам-33-ын дагуу уурхайн талбар дээрх агуулахын өдөр тутмын үйл ажиллагааг (ачаа хүлээн авах, хаягжуулан байршуулах, хадгалах, захиалгын дагуу бараа бэлтгэх/түүвэрлэх, материал олгох) удирдах. - Бүртгэлийн нарийвчлалыг хангах: Бараа материалын байршлын нарийвчлалыг (Location Accuracy) хамгийн багадаа 98%-д, бараа бэлтгэл/түүвэрлэлтийн нарийвчлалыг (Picking Accuracy) хамгийн багадаа 99.5%-д барьж, дотоод болон гадаад аудитын шалгалтад ямар ч үед бэлэн байх баримтжуулсан нотолгоог хөтлөх. - Бараа материалын параметрүүдийг удирдах: Группийн стандартын дагуу Odoo ERP системийн Inventory модульд ABC ангилал, дахин захиалгын цэг (Reorder Point), аюулгүйн нөөцийн (Safety Stock) түвшнийг үнэн зөв тохируулан хадгалж, Журам-29-ийг уурхайн түвшинд хэрэгжүүлэх. - Орох урсгалын чанарын хяналт: Худалдан авсан бараа материалыг агуулахад хүлээн авахдаа MFP-55 болон MFP-56 маягтын дагуу орох үзлэг, чанарын шалгалтыг Уурхайн чанарын ахлахтай хамтран зохион байгуулах, Журам-30-ын дагуу үл нийцлийн тайланг (NCR) бүртгэж хөтлөх. - Түүвэрчилсэн тооллого хийх: Группийн стандарт хуваарийн дагуу (А ангиллын барааг сар бүр, В ангиллыг улирал бүр, С ангиллыг жил бүр) бараа материалын төлөвлөгөөт түүвэр тооллогыг (Cycle Counting) гүйцэтгэж, үр дүнг Агуулах ба бараа материал хариуцсан Албаны даргад тайлагнаж байх. - Хэрэглэгчийн үйлчилгээний форум даргалах: Уурхайн агуулахын үйлчилгээний түвшний хэлэлцээрийн (SLA) дагуу үндсэн гурван дэд нэгжийн хэрэглэгч болох Уурхай, Засвар үйлчилгээ, Баяжуулах үйлдвэрийн дарга нарыг оролцуулсан "Долоо хоног бүрийн уурхайн агуулахын форум"-ыг даргалж, удирдах.

Шалгуур

- Логистик, хангамжийн менежмент, агуулахын менежмент, бизнесийн удирдлага, үйлдвэрлэлийн менежмент, уул уурхайн менежмент болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш -Агуулах, логистик, хангамж, бараа материалын удирдлагын чиглэлээр 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх. -Үүнээс агуулахын үйл ажиллагааг удирдах чиглэлээр 2-аас доошгүй жилийн туршлагатай байх. -Уул уурхай, үйлдвэрлэл, хүнд машин механизмын сэлбэг, MRO бараа материалын агуулахын туршлагатай бол давуу тал болно. -Олон нэр төрлийн бараа материал, сэлбэг хэрэгслийн бүртгэл, хадгалалт, олголт, тооллого, үлдэгдлийн хяналтыг зохион байгуулж байсан туршлагатай байх. -Олон тооны ажилтан бүхий багийг удирдаж байсан туршлагатай байх. - Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан - Удирдан зохион байгуулах чадвар - Багаар ажиллах чадвартай - Харилцааны соёлтой - Цаг баримталдаг, хувийн зохион байгуулалт сайн - Шударга, ёс зүйтэй - Асуудал шийдвэрлэх чадвар - Англи хэлтэй байх - MS office болон ERP программ дээр ажиллах чадвартай

Нэмэлт мэдээлэл

1. Эрүүл мэндийн даатгалд 2. Жилд 6 өдрийн цалинтай чөлөө 3. KPI гүйцэтгэлийн урамшуулал /20-35%/ 4. Сургалт, хөгжлийн дэмжлэг /5%/ 5. Тэтгэврийн хуримтлал /2%/

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Манлайлал ба удирдлага
Цагийн менежмент
Харилцааны чадвар
Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадвар
Манлайлал
Зохион байгуулах ур чадвар
Эерэг хандлага
Хариуцлагатай
Багийн менежмент
ERP болон түгээлтийн программ ашиглалт
Бараа материалын удирдлага
Ложистик
Төслийн менежмент

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллагын эмч, сувилагч
Тэтгэврийн сангийн хуримтлал
Оюутны сургалтын төлбөрийн дэмжлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Цалинтай чөлөө
Цалинтай баярын амралт
Эцэг, эхийн чөлөө
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Менторшип хөтөлбөр
Гадаад хэлний сургалтын дэмжлэг
Сонирхлын клуб
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт