• Байгууллагын үйл ажиллагаа, санхүү, эрсдэл болон дотоод хяналтын процессуудад эрсдэлд суурилсан аудит хийх;
• Бизнес процесс, дотоод хяналтын зохистой байдал, бодит хэрэгжилт болон үр нөлөөг үнэлэх;
• Санхүүгийн болон үйл ажиллагааны өгөгдөлд шинжилгээ хийж, хэвийн бус, давхардсан, сэжигтэй гүйлгээ болон эрсдэлийг илрүүлэх;
• Аудитын илрүүлэлтийн үндсэн шалтгаан, нөлөөллийг тодорхойлж, хэрэгжихүйц сайжруулалтын зөвлөмж боловсруулах;
• Аудитын зөвлөмж, залруулах арга хэмжээний хэрэгжилтийг хянах;
• AI ашиглан баримт бичиг, гүйлгээ, тайлан болон их хэмжээний мэдээлэлд шинжилгээ хийж, аудитын хамрах хүрээ, үр ашгийг нэмэгдүүлэх;
• AI болон автоматжуулалт ашигласан бизнес процесс, AI Agent, автомат үйлдлийн эрх, хүний хяналт болон мэдээллийн аюулгүй байдлыг үнэлэх;
• Давтагдах аудитын шалгалт, тулгалт, тайлагнал болон хяналтын процессыг автоматжуулах;
• AI-аас гарсан дүгнэлт, шинжилгээ, код болон зөвлөмжийг эх өгөгдөл, нотлох баримттай тулган баталгаажуулах.
• Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засаг, мэдээллийн технологи, өгөгдлийн шинжилгээ, эрсдэлийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Дотоод аудит, гадаад аудит, эрсдэлийн удирдлага, санхүүгийн хяналт болон холбогдох чиглэлээр ажилласан туршлагатай;
• Эрсдэлд суурилсан аудит бие даан төлөвлөж, гүйцэтгэх чадвартай;
• Бизнес процесс, санхүүгийн үйл ажиллагаа болон дотоод хяналтад үнэлгээ хийх чадвартай;
• Аудитын илрүүлэлтийн үндсэн шалтгааныг тодорхойлж, нотолгоонд суурилсан зөвлөмж боловсруулах чадвартай;
• Excel / Google Sheets дээр ахисан түвшинд ажиллах, их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвартай;
• SQL болон Power BI ашиглан мэдээлэл боловсруулах, шинжлэх чадвартай бол давуу тал;
• Аналитик, шүүмжлэлт сэтгэлгээ болон асуудал шийдвэрлэх чадвар өндөртэй;
• Аудитын тайлан, дүгнэлтийг ойлгомжтой, шийдэлд чиглэсэн байдлаар боловсруулах чадвартай;
• Нууц мэдээлэлтэй ажиллах ёс зүй, хариуцлага өндөртэй.
✅ Нэмэгдэл хангамж: Шатахуун+Утасны төлбөр+Өглөөний цай+Бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт+тав тухтай ажлын орчин
Ажайл сэтгэлгээтэй, гал эрмэлзлэлтэй, найрсаг залуу хамт олон таныг хүлээж байна
⁉️Зөвхөн анкетын шатанд тэнцсэн ажил горилогчтой ажлын 10 хоногийн дотор холбогдож ярилцлагын товыг мэдэгдэнэ.