Ахлах Back-End Хөгжүүлэгч
Бүтэн цагийн
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Go, Python хэл ашиглан backend систем, сервисүүдийг хөгжүүлэх, сайжруулах
• Имейл, чат зэрэг харилцааны үйлчилгээг зохиомжлох, хөгжүүлэх, ашиглалтад оруулах
• PostgreSQL өгөгдлийн сангийн бүтцийг тохируулах, гүйцэтгэлийг оновчлох
• AWS болон дотоод серверийн дэд бүтцийг тохируулах, ашиглалтыг хариуцах
• Системийн алдаа, доголдлыг оношилж шуурхай арилгах, мониторинг хийх
• Код хянах, бусад хөгжүүлэгчдэд зөвлөх, техникийн баримт бичиг хөтлөх
• Мэдээллийн аюулгүй байдлын шаардлага, стандартыг мөрдөх
Шалгуур
• Мэдээллийн технологи, компьютерийн ухаан эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Систем хөгжүүлэлтийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан
• Ажиллагаанд байгаа (production) системийг бие даан хариуцаж байсан
• Баг ахлах, код хянах туршлагатай бол давуу тал болно
• Go хэлээр backend хөгжүүлэх ахисан түвшний чадвартай
• Pyhton, PostgreSQL, Linux, Git-тэй ажиллах чадвартай
• MongoDB, Docker, Kubernetes, CI/CD-ийн мэдлэгтэй бол давуу тал болно
• Claude Code болон AI туслах хэрэгслийг хөгжүүлэлтэд ашиглаж байсан бол давуу тал болно
• Англи хэлээр техникийн баримт, бичиг уншиж бичих чадвартай бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Нэмэлт шаардлага:
• Шинэ технологийг бие даан хурдан судалж, нэвтрүүлдэг
• Асуудлыг задлан шинжилж, үндсэн шалтгааныг олдог аналитик сэтгэлгээтэй
• Техникийн шийдвэрээ баримтжуулж, бусдад ойлгомжтой тайлбарладаг
• Хариуцлагатай, техникийн горим, стандартыг мөрддөг
• Мэдээллийн нууцлалыг хадгалдаг, итгэл даах чадвартай
• AI хэрэгслээр бичсэн кодын хянаж, тестлэн шалгасны үндсэн дээр ажиллаж буй системд нэвтрүүлдэг
• Нууц мэдээлэл (нууц үг, API түлхүүр, хэрэглэгчийн өгөгдөл гэх мэт)-ийг AI хэрэгсэлд оруулахгүй байх зэрэг мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг мөрддөг
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Цагийн менежмент
Шинэ технологи сурах
Мэдээллийн нууцлал
Байгууллагын тухай

"Степпелинк Холдинг" ХХК
Маркетинг PR, менежмент · 2 дагагч · 201-500 employees · Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Байгууллага доторх фитнесс заал
Унааны хөнгөлөлт
Өвчний чөлөө
Цалинтай баярын амралт
Уян хатан цагийн хуваарь
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал