Гол ажлын чиг үүрэг:
• Шинээр хэрэгжүүлэх төслийн зах зээлийн эрэлт, зорилтот хэрэглэгч, өрсөлдөгчийн бүтээгдэхүүн, борлуулалтын нөхцөлийн судалгаанд оролцох, хийж гүйцэтгэх.
• Төслийн концепц, архитектур төлөвлөлт, бүтээгдэхүүний шийдэлд хэрэглэгчийн хэрэгцээ болон борлуулалтын боломжийг тусгуулахаар холбогдох нэгжүүдтэй хамтран ажиллах.
• Төслийн борлуулалтын стратеги, үнэ, борлуулалтын суваг, төлбөрийн нөхцөл, урамшууллын бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг удирдах
• Борлуулалтын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийг хангах, дүн шинжилгээ хийх
• Борлуулалтын баг удирдах, чиглүүлэх, мэдээллээр хангах
• Компанийн борлуулалтын процесс, системийг тасралтгүй сайжруулах
• CRM-д leads, follow-up, харилцагчийн дата бүртгэлийн бүрэн бүтэн байдлыг хангах
Бартерын хөрөнгө зохицуулалт:
• Бартерын хөрөнгийн зах зээлийн үнэ цэн, эрэлт, борлуулах боломжийг судалж, үнэлэлт дүгнэлт гаргах.
• Бартерын хөрөнгийг борлуулах, түрээслүүлэх болон эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх санал шийдэл гаргах, үйл ажиллагааг зохион байгуулах.
Тавигдах мэргэжлийн ур чадвар:
· Бизнесийн удирдлага, маркетинг, санхүү болон холбогдох чиглэлээр төгссөн.
· Борлуулалтын баг удирдсан туршлагатай.
· Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
· Монголын ҮХХ, барилгын салбарын мэдлэг, туршлагатай бол давуу тал болно.
Та групп компанитай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Namir group фэйсбүүк хуудас, Lifeatnamir instagram хуудсаас аваарай