• Lakehouse платформын нэгдсэн хариуцлага: Группийн өгөгдлийн болон байгууллагын архитектурын стандартад нийцсэн нэгдсэн өгөгдлийн Lakehouse платформын архитектур, хөгжүүлэлт, гүйцэтгэл, найдвартай ажиллагааг бүрэн хариуцах;
• Өгөгдөл татан нэгтгэх ба боловсруулалтын дамжлага: Группийн компаниудын эх үүсвэр системүүдийн өгөгдлийг нэгтгэх, өргөтгөх боломжтой багц болон урсгал боловсруулалтын ETL/ELT дамжлагыг төлөвлөн зохиох, хөгжүүлэх, хэвийн ажиллагааг хангах;
• Өгөгдлийн загварчлал ба давхаргууд: Бизнесийн мэдээллийн шинжилгээ (BI), тайлагнал болон хиймэл оюун ухааны хэрэглээнд зориулсан найдвартай, шинжилгээнд бэлэн өгөгдөл бүрдүүлэх загвар, Lakehouse-ийн давхаргуудыг (тухайлбал, түүхий, цэгцлэн боловсруулсан, хэрэглээний) зохион байгуулах;
• Өгөгдлийн чанар ба засаглал: Группийн өгөгдлийн засаглалын бодлогод нийцсэн өгөгдлийн чанарын хяналт, мета өгөгдөл, өгөгдлийн каталог, өгөгдлийн гарал үүсэл ба хувиргалтын мөрдөлт, хандалтын хяналтыг хэрэгжүүлэх;
• Ашиглалт ба оновчлол: Платформын гүйцэтгэл, хүртээмж, зардлыг хянах, доголдлыг удирдан шийдвэрлэх, тасралтгүй оновчлох;
• Хиймэл оюун ухаан ба аналитикийн хэрэглээг дэмжих: Шинжээчид болон өгөгдлийн администратортой хамтран BI, аналитик, хиймэл оюун ухаан ба машин сургалтын (AI/ML) санаачилгуудад зориулсан найдвартай, зөв бүтэцтэй өгөгдлийн багцыг бэлтгэн нийлүүлэх;
• Техникийн багийн удирдлага: Өгөгдлийн инженерүүдийг удирдах, чиглүүлэн сургах, хөгжүүлэх, инженерчлэл болон кодын хяналтын стандартыг тогтоох, платформын ажлуудын хэрэгжилтийг удирдах;
• Мэдээллийн технологи, компьютерын ухаан, өгөгдлийн ухаан, инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй, эсхүл түүнтэй дүйцэхүйц холбогдох ажлын туршлагатай;
• Өгөгдлийн инженерчлэл эсвэл өгөгдлийн платформын хөгжүүлэлтийн чиглэлээр 6-аас доошгүй жил, үүнээс техникийн ахлагч эсвэл багийн ахлагчаар 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
• Бодит ашиглалтын орчинд өгөгдлийн нуур (data lake), өгөгдлийн агуулах (data warehouse) эсвэл Lakehouse платформыг байгуулж, ажиллуулж байсан практик туршлагатай;
• SQL, Python хэлний өндөр ур чадвартай, тархмал өгөгдөл боловсруулалт (Spark) болон нээлттэй хүснэгтийн форматтай (Delta Lake, Apache Iceberg эсвэл Hudi) ажилласан туршлагатай;
• Өгөгдлийн дамжлагын ажлуудын дараалал, хамаарал, гүйцэтгэлийг зохицуулах болон өгөгдөл хувиргах хэрэгслүүд (Airflow, dbt), мөн өгөгдлийн хөгжүүлэлтэд CI/CD арга ажиллагаа ашигласан туршлагатай;
• Өгөгдлийн загварчлал, өгөгдлийн чанар, мета өгөгдлийн удирдлага болон өгөгдлийн аюулгүй байдлын талаар мэдлэгтэй;
• Бизнесийн болон техникийн оролцогч талуудтай үр дүнтэй хамтран ажиллах чадвартай;
• AWS, Azure эсвэл GCP-ийн үүлэн өгөгдлийн үйлчилгээнүүдтэй ажилласан туршлагатай бол давуу тал болно.
• Англи хэлийг албан хэрэгцээнд ашиглах чадвартай бол давуу тал болно.
• Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;
• Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;
• Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
• Хоол унааны хөнгөлөлт, эрүүл мэндийн даатгалд хамрагдах;
• 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;