Ахлах Оператор
Түр ажил
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Ахлах ажилтан болон удирдах эрх бүхий албан тушаалтны шууд зааварчилгаа дор ажиллах.
• Хэсэг нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааны талаарх үзүүлэлтүүдийг ээлжийн мастерт тайлагнах.
• Ажлын байранд тогтмол хуваарийн дагуу үзлэгийг хийж, илэрсэн үл тохирлыг арилгах.
• Химийн бодис, үйлдвэрийн техник ашиглалтын дүрмийг мөрдөж ажиллах
• Даралтат сав, шугам хоолойн ашиглалтын аюулгүй ажиллагааг мөрдөн ажиллах.
• Ажлын багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг хангаж хариуцах ба тооллого хийж, бүртгэх.
• DN200мм-с дээш ӨНПЭ хоолой ба хулдаасыг гагнах, наахад ашигладаг бүхий л багаж, тоног төхөөрөмжийг зөв аюул, эрсдэлгүй ашиглаж хоолойн гагнуурын ажил болон хулдаасны наалтыг гардаж хийж гүйцэтгэх.
• Боловсруулах хэлтсийн ажлын шаардлагын дагуу бутлуур, үйлдвэр гэх мэт бусад хэсгүүдэд хуваарилагдан ажиллах үүрэг хүлээх бөгөөд тэрхүү ажлын талбарт зөвхөн өөрийн ур чадвар, мэргэжил боловсрол, мэргэжлийн үнэмлэх болон зохих сургалтад хамрагдсан байдалд тохирсон ажлыг талбайн мастерын хяналт дор гүйцэтгэнэ.
Шалгуур
• Уул уурхай, баяжуулах үйлдвэр, металлургм, химийн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой
• Нуруулдан уусгалт, баяжуулах үйлдвэрт 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
• Ахлах оператор, мастер,ээлжийн удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай
• Төв аймаг, Баян-Өнжүүл суманд 14/14 ээлжээр ажиллах боломжтой
Шаардлагатай ур чадвар
Хөдөлмөрийн аюулгүй байдал
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ажиллагааг хариуцах
Ашигт малтмал боловсруулах
Байгууллагын тухай

Айбекс Гоулд ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 31 дагагч · 11-50 employees · Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Давуу тал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа