Бүх ажлын зар

Ахлах Санхүүгийн Шинжээч

Бүтэн цагийнОффис

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг5 CV илгээсэн47 өдрийн өмнө|Хугацаа дууссан

Гүйцэтгэх үүрэг

• Компанийн санхүүгийн төлөвлөгөө, төсөв боловсруулах, гол үзүүлэлтүүд, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх, зөрүү, шалтгаан, нөлөөллийг тодорхойлох, тайлагнах; • Санхүүгийн төсөөлөл, хувилбар болон мэдрэмжийн шинжилгээ боловсруулах, үр дагаврыг үнэлэх • Санхүүгийн загвар, бизнес кейс, хөрөнгө оруулалтын тооцоо, үр ашиг болон эрсдэлийн шинжилгээ боловсруулах; • Өртөг, зардлын бүтцэд шинжилгээ хийж, үр ашиг, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох; • Удирдлагын шийдвэр гаргалтад зориулсан санхүүгийн тайлан, KPI, дашбоард болон танилцуулга боловсруулах; • Бизнесийн нэгжүүд болон охин компаниудын хэмжээнд санхүүгийн KPI-ийг нэгтгэн дүгнэх; • Шинэ төсөл, хөрөнгө оруулалтын санхүүгийн үр ашиг, өгөөж, эрсдэлийн шинжилгээ хийх; • Санхүүгийн үйл явцыг сайжруулах, автоматжуулах; • Бизнесийн нэгжүүд, группийн компаниудтай хамтран ажиллах, мэргэжлийн удирдлага, заавар зөвлөмжөөр хангах.

Шалгуур

• Санхүүгийн менежмент, Эдийн засаг болон холбогдох мэргэжлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй; • CFA, CMA зэрэг мэргэжлийн сертификаттай бол давуу тал болно • Томоохон байгууллага, групп компанид ажиллаж байсан туршлагатай; • Санхүүгийн удирдлагын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай; • Санхүүгийн загварчлал, бизнес жишээ, хөрөнгө оруулалтын үнэлгээ боловсруулах чадвартай • Төсөв, гүйцэтгэлийн тайлан, мэдээлэл боловсруулах, шинжилгээ хийх, дүгнэх болон шийдэл гаргах чадвартай • Санхүүгийн загварчлал, төсөөлөл, хувилбар болон мэдрэмжийн шинжилгээ хийх чадвартай; • Нягт нямбай, хариуцлагатай, ёс зүйтэй; • Бие даан болон олон талт бизнесийн нэгжүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах чадвартай; • Асуудлыг зөв тодорхойлж, тоон мэдээлэлд тулгуурласан бодитой, хэрэгжихүйц шийдэл санал болгох чадвартай • Олон ажил үүргийг зөв эрэмбэлэн зэрэг зохион байгуулах чадвартай; • Санаачилгатай, тасралтгүй сайжруулалтыг эрэлхийлдэг; • Excel програмыг ахисан түвшинд эзэмшсэн, Pivot Table, Power Query болон холбогдох аналитик хэрэгслүүдийг ашиглах чадвартай • Power BI болон бусад BI хэрэгсэл ашиглан dashboard, management reporting боловсруулах чадвартай • Англи хэлний мэргэжлийн түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

Биднийг сонгох шалтгаан Бодь групп ажилтнуудынхаа эрүүл, аз жаргалтай, сайн сайхан байдлыг дэмжих, бүтээмжийг дээшлүүлэх, бодит оролцоог хангах замаар, байгууллагын эерэг соёлыг бүрдүүлэх зорилготой 4B цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. • Бид ажилтнууд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн эрүүл мэнд амьдралын сайн сайхан байдлыг дэмждэг Be Healthy • Байгууллагынхаа хөгжил, ажилтнуудынхаа чадавхийг дээшлүүлэх, ажлын байран дээрээ тасралтгүй сурч хөгжих, хамт олноосоо суралцах, мэдлэгээ хуваалцах боломжийг олгодог Be Insight • Ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрийг хадгалах, уян хатан цагийн хуваарь, зайнаас ажиллах боломжийг олгодог Be Happy • Ажилтнуудынхаа авьяас ур чадварыг хөгжүүлэн, нээлттэй чөлөөт багийн соёлыг дэмжиж, ажилтнуудаа урамшуулан, алдаршуулдаг Build Engagement

Шаардлагатай ур чадвар

Санхүүгийн ахисан түвшний төлөвлөлт
Төсөв төлөвлөлт, санхүүгийн удирдлага
Төсөв боловсруулах, төлөвлөх
Бизнесийн удирдлага
Санхүүгийн шинжилгээ ба тайлагнал
Санхүүгийн загварчлал
Санхүүгийн тайлан боловсруулах
Хөрөнгө оруулалтын шинжилгээ
Хөрөнгө оруулалтын удирдлага

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Шүдний эмчилгээний даатгал
Нүдний эмчилгээний даатгал
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Тэтгэврийн сангийн хуримтлал
Унааны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Цалинтай баярын амралт
Эцэг, эхийн чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Ажлын байрны сургалт
Дотоод номын сан
Сонирхлын клуб
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Чөлөөт хувцаслалт
Компанийн амралт, аялал
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Албан хэрэглээний автомашин
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал