Ахлах Уурхайн Инженер

Бүтэн цагийн

6,000,000₮ - 6,500,000₮

Улаанбаатар хот2 CV илгээсэн32 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

1. Тусгай зөвшөөрөл ба зохицуулалтын удирдлага • Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх лиценз, тусгай зөвшөөрөл, тайлан болон техникийн баримт бичгийн сунгалт, хүчин төгөлдөр байдлыг хангах, шаардлагатай мэдээллийг хугацаанд нь хүргүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах. • Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн байгууллага, хяналт зохицуулалтын байгууллагуудтай техникийн асуудлаар харилцах үндсэн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэх. 2. Уурхайн төлөвлөлт ба оновчлол • Ашигт малтмалын нөөцийн ашиглалтыг хамгийн үр ашигтай байлгах зорилгоор уурхайн богино, дунд болон урт хугацааны төлөвлөгөөг боловсруулах, хянан баталгаажуулах. • Олборлолтын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх техникийн шийдэл, сайжруулалтыг санал болгох. 3. Үйл ажиллагааны хяналт • Уурхайн талбайн гүйцэтгэлийг батлагдсан техникийн зураг төсөл, аюулгүй ажиллагааны шаардлага, төсвийн хүрээнд хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих. • Үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг үнэлж, шаардлагатай сайжруулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх. 4. Байгаль орчин болон техникийн шаардлагын нийцэл • ХАБЭАБО (HSEC) багтай нягт хамтран ажиллаж, уурхайн үйл ажиллагааг батлагдсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), байгаль орчны менежмент болон нөхөн сэргээлтийн төлөвлөгөөтэй нийцүүлэн хэрэгжүүлэх. • Байгаль орчин, техникийн стандарт, хууль тогтоомжийн шаардлагуудыг мөрдүүлэн ажиллах.

Шалгуур

• Боловсрол: Уул уурхайн инженерчлэл эсвэл холбогдох техникийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Мэргэшсэн инженерийн эрх, гэрчилгээтэй байх шаардлагатай. • Туршлага: Ил уурхайн нүүрсний олборлолтын салбарт 8 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг удирдан зохицуулах, холбогдох хууль эрх зүйн болон зохицуулалтын орчинд үр дүнтэй ажиллаж байсан туршлагатай байх ба үүнийгээ шаардлагатай. • Техникийн ур чадвар: Уул уурхайн төлөвлөлтийн программ хангамжууд (тухайлбал Surpac, Minescape, Micromine гэх мэт)-ыг мэргэжлийн түвшинд ашиглах чадвартай байх. Уул уурхайн хууль тогтоомж болон байгаль орчны холбогдох дүрэм, журмын талаар өргөн мэдлэгтэй байх. • Хувийн ур чадвар: Баримт бичиг, материалын бүрдүүлэлт болон хөтлөлтөд өндөр нягт нямбай, зохион байгуулалт сайтай байх. Оролцогч талууд болон төрийн байгууллагуудтай үр дүнтэй харилцах өндөр түвшний харилцааны ур чадвартай байх.

Нэмэлт мэдээлэл

Шаардлагатай ур чадвар

Зохион байгуулах ур чадвар
Уурхайн тоног төхөөрөмж
Уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалт
Уул уурхайн олборлолт
Тайлан боловсруулах
Аюулгүй ажиллагаа ба стандартууд
Уул уурхайн арга техникүүд

Шаардлагатай хэлний мэдлэг

Англи хэл
Intermediate

Байгууллагын тухай

Давуу тал

Өглөөний цай
Албан хэрэглээний автомашин
Ажилтны автобус, унаа