• Нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль, стандарт, бодлогын дагуу үнэн зөв хөтлөх, өдөр тутмын гүйлгээ болон дансны бүртгэлд хяналт тавих;
• Авлага, өглөг, мөнгөн хөрөнгө, үндсэн хөрөнгө, бараа материал болон ерөнхий дансны бүртгэлийг хянаж, тулгалт хийх;
• Сар, улирал, жилийн хаалтыг хугацаанд нь хийж, санхүүгийн болон татварын тайлан боловсруулах;
• Дансны үлдэгдэл, банк, харилцагч болон бусад тооцооны зөрүүг илрүүлж, шийдвэрлэх;
• Санхүүгийн баримт, гүйлгээний бүрдэл, зөвшөөрөл болон бүртгэлийн үнэн зөв байдалд хяналт тавих;
• AI ашиглан их хэмжээний гүйлгээ, тулгалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, давхардал, хэвийн бус гүйлгээ, зөрүүг илрүүлэх;
• Давтагдах бүртгэл, тулгалт, тайлан болон сарын хаалтын ажлыг автоматжуулах боломжийг тодорхойлж хэрэгжүүлэх;
• AI ашиглан тайлан, шинжилгээний эхний хувилбар боловсруулах бөгөөд үр дүнг эх баримт, системийн мэдээлэлтэй тулган баталгаажуулах.
• Нягтлан бодох бүртгэл, санхүү болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан боловсруулах чиглэлээр ажилласан туршлагатай;
• Нягтлан бодох бүртгэл, татвар болон санхүүгийн тайлагналын үндсэн мэдлэгтэй;
• Дансны тулгалт хийх, зөрүү илрүүлэх, шалтгааныг тодорхойлох чадвартай;
• Excel / Google Sheets болон санхүүгийн систем дээр ажиллах чадвартай;
• Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, нягт нямбай, хариуцлагатай ажиллах чадвартай;
• ChatGPT, Copilot зэрэг AI хэрэгслийг мэдээлэл боловсруулах, тулгалт, шинжилгээ болон тайлан бэлтгэхэд ашиглах чадвартай;
• AI-аар боловсруулсан мэдээллийг эх баримт, бодит өгөгдөлтэй тулган шалгаж баталгаажуулах чадвартай;
• Санхүүгийн болон нууц мэдээллийг хамгаалах шаардлагыг чанд мөрдөх чадвартай.
• ✅ Нэмэгдэл хангамж: Шатахуун+Утасны төлбөр+Бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт+тав тухтай ажлын орчин
• Ажайл сэтгэлгээтэй, гал эрмэлзлэлтэй, найрсаг залуу хамт олон таныг хүлээж байна
• ⁉️Зөвхөн анкетын шатанд тэнцсэн ажил горилогчтой ажлын 10 хоногийн дотор холбогдож ярилцлагын товыг мэдэгдэнэ.