• Компанийн төсөв, төлөвлөгөө, бодит гүйцэтгэлийг хянаж, зөрүүгийн шалтгаанд дүн шинжилгээ хийх;
• Орлого, зардал, ашигт ажиллагаа, мөнгөн урсгал болон санхүүгийн гол үзүүлэлтүүдийг тогтмол хянах;
• Удирдлагын санхүүгийн тайлан, гүйцэтгэлийн шинжилгээ болон шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллийг боловсруулах;
• Бизнес нэгж, бүтээгдэхүүн болон үйл ажиллагааны ашигт ажиллагаа, зардлын үр ашгийг шинжлэх;
• Санхүүгийн эрсдэл, төлөвлөгөөнөөс хэтэрсэн зардал, хэвийн бус өөрчлөлтийг илрүүлж, сайжруулах санал боловсруулах;
• Төсөв, мөнгөн урсгал болон санхүүгийн төлөвийн хувилбар тооцоо, таамаглал боловсруулах;
• AI ашиглан санхүүгийн мэдээллийн хэвийн бус өөрчлөлт, зардлын хэтрэлт, эрсдэлийн дохиог эрт илрүүлэх;
• Давтагдах удирдлагын тайлан, төсөв-гүйцэтгэлийн шинжилгээ болон хяналтын процессыг автоматжуулах;
• AI ашиглан хувилбарын тооцоо, таамаглал, тайлангийн эхний хувилбар боловсруулах бөгөөд үр дүнг бодит санхүүгийн мэдээлэлтэй тулган баталгаажуулах.
• Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Санхүүгийн шинжилгээ, төсөв төлөвлөлт, удирдлагын тайлагнал эсвэл санхүүгийн хяналтын чиглэлээр ажилласан туршлагатай;
• Санхүүгийн тайлан, төсөв, мөнгөн урсгал, ашигт ажиллагаа болон зардлын мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай;
• Төсөв ба гүйцэтгэлийн зөрүүний үндсэн шалтгааныг тодорхойлж, шийдэл санал болгох чадвартай;
• Excel / Google Sheets дээр ахисан түвшинд ажиллах, тайлан шинжилгээ боловсруулах чадвартай;
• Power BI болон бусад өгөгдөл дүрслэх хэрэгсэл ашиглах чадвартай бол давуу тал;
• Аналитик болон шүүмжлэлт сэтгэлгээтэй, тоон мэдээллээс бизнесийн дүгнэлт гаргах чадвартай;
• ChatGPT, Copilot зэрэг AI хэрэгслийг санхүүгийн шинжилгээ, таамаглал, хувилбарын тооцоо болон тайлагналд ашиглах чадвартай;
• AI-аар гаргасан тооцоо, дүгнэлт, тайланг бодит өгөгдөлтэй тулган шалгаж баталгаажуулах чадвартай;
• Санхүүгийн болон байгууллагын нууц мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах чадвартай.
• ✅ Нэмэгдэл хангамж: Шатахуун+Утасны төлбөр+Бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт+тав тухтай ажлын орчин
• Ажайл сэтгэлгээтэй, гал эрмэлзлэлтэй, найрсаг залуу хамт олон таныг хүлээж байна
• ⁉️Зөвхөн анкетын шатанд тэнцсэн ажил горилогчтой ажлын 10 хоногийн дотор холбогдож ярилцлагын товыг мэдэгдэнэ.