• Салбар компаниудын барилга байгууламж, оффис, үйлчилгээний талбайн ашиглалт, засвар үйлчилгээ, тохижилт болон аж ахуйн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах.
• Салбар компаниудын барилга байгууламжийн цахилгаан, сантехник, дулаан, агааржуулалт болон бусад инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангах.
• Салбар компаниудын урсгал болон төлөвлөгөөт засвар үйлчилгээний ажлыг нэгтгэн төлөвлөж, хэрэгжилт, ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавих.
• Аж ахуйн албаны ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажил үүргийг хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих.
• Салбар компаниудын удирдлагуудтай хамтран аж ахуйн хэрэгцээ, тулгамдсан асуудлыг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулах.
• Барилга байгууламж, эд хөрөнгө, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон бусад хөрөнгийн бүрэн бүтэн байдал, зохистой ашиглалт, хадгалалт хамгаалалтад хяналт тавих.
• Барилга байгууламж, инженерийн системд үүссэн гэмтэл, саатал, ослын үед шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж, хэвийн ажиллагааг сэргээх.
• Салбар компаниудын аж ахуйн үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, хөрөнгийн ашиглалт, зардлын тайлан мэдээг нэгтгэн боловсруулж, удирдлагад тогтмол тайлагнах.
• Удирдлагаас өгсөн чиг үүргийн хүрээнд бусад холбогдох ажил үүргийг гүйцэтгэх.
• Барилгын инженер, барилга байгууламжийн ашиглалт болон холбогдох чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн.
• Барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ, аж ахуйн удирдлагын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
• Баг, хамт олон удирдан зохион байгуулж байсан туршлагатай.
• Барилга байгууламжийн цахилгаан, сантехник, дулаан, агааржуулалт болон инженерийн системийн ашиглалт, засвар үйлчилгээний талаар зохих мэдлэгтэй.
• Засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг төлөвлөх, төсөв тооцоо гаргах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих чадвартай.
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон галын аюулгүй байдлын үндсэн шаардлагуудыг мэддэг.
• Компьютерын хэрэглээний программууд (MS Word, Excel)-ыг ашиглах чадвартай.