• Барилгын талбай, үйлдвэрлэлийн орчинд металл хийц, тоног төхөөрөмж болон шугам хоолойн эд ангийг зураг, техникийн шаардлагын дагуу гагнах
• Гагнуурын ажлын өмнө материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгах
• Цахилгаан нуман, хагас автомат болон шаардлагатай бусад гагнуурын аргыг зориулалтын дагуу ашиглах
• Гагнаасын чанарыг шалгаж, илэрсэн согогийг засварлах
• Металл эд ангийг хэмжиж, тайрах, бэлтгэх болон зөв байрлуулах
• Гагнуурын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хянаж, өдөр тутмын арчилгаа хийх
• Ажлын байрны галын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг чанд мөрдөх
• Гагнуурын үеийн хамгаалалтын хэрэгслийг бүрэн ашиглах
• Ажлын гүйцэтгэл, ашигласан материал болон гарсан асуудлын талаар ээлжийн ахлагчид мэдээлэх
• Барилгын талбайн бусад ажилтнуудтай уялдаа холбоотой ажиллаж, ажлыг хугацаанд нь гүйцэтгэх
• Гагнуурчнаар ажилласан туршлагатай байх
• Гагнуурчны мэргэжлийн үнэмлэх, сертификаттай байх
• Цахилгаан нуман болон хагас автомат гагнуурын үндсэн арга техникийг эзэмшсэн байх
• Техникийн зураг, гагнуурын тэмдэглэгээ уншиж ойлгох чадвартай байх
• Металл материалын төрөл, шинж чанар болон гагнуурын горимын талаар мэдлэгтэй байх
• Хэмжих, тайрах болон металл эд анги бэлтгэх багаж хэрэгслийг зөв ашигладаг байх
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, галын аюулгүй ажиллагааны дүрэм мэддэг байх
• Ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой байх
• Биеийн ачаалалтай, талбайн нөхцөлд ажиллах чадвартай байх
• Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах чадвартай байх
• Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу толгойн уурхайн талбарт 14/14 уртын ээлжээр ажиллах боломжтой байх,
• Сап, эмү, сургалттай бол давуу тал болно.
• Аргон-1, цахилгаан-1 гагнуурчин авна