Ашиглалт Хариуцсан Ерөнхий Инженер
Бүтэн цагийн
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай ашиглалтыг зохион байгуулах
• Ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг төлөвлөж, хэрэгжилтэд хяналт тавих
• Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч болон үйлчилгээний байгууллагуудын ажлыг уялдуулан зохион байгуулж, чанар, хугацаанд хяналт тавих
• Инженер техникийн ажилтнуудыг удирдан зохион байгуулж, мэргэжлийн арга зүйгээр хангах
• Ашиглалтын зардал, засвар үйлчилгээний төсөв, материал, сэлбэгийн хэрэгцээг төлөвлөх
• ХАБЭА, галын болон ашиглалтын аюулгүй ажиллагааны шаардлагыг мөрдүүлж ажиллах
• Ашиглалтын тайлан, техникийн дүгнэлт болон шаардлагатай баримт бичгийг боловсруулах, удирдлагад тайлагнах
• Барилга байгууламжийн ашиглалтын эрсдэлийг бууруулах, найдвартай ажиллагааг сайжруулах арга хэмжээ хэрэгжүүлэх.
Шалгуур
• Барилгын инженер, цахилгаан, механик, дулаан, ус хангамж болон холбогдох инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр 5-аас дээш жилийн ажлын туршлагатай
• Ерөнхий инженер болон түүнтэй адилтгах удирдах албан тушаалд ажилласан туршлагатай
• Барилгын норм, дүрэм, стандарт, техникийн шаардлагын талаар мэдлэгтэй
• Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний талаар мэргэжлийн мэдлэгтэй
• Инженер техникийн ажилтнуудыг удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
• Асуудлыг шуурхай тодорхойлж, оновчтой техникийн шийдэл гаргах чадвартай
• Төлөвлөлт, зохион байгуулалт, тайлагналын чадвартай
• Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай
• Хариуцлагатай, санаачилгатай, харилцааны болон манлайлах ур чадвартай
Нэмэлт мэдээлэл
• Гүйцэтгэлд суурилсан үр дүнгийн урамшуулал
• Мэргэшсэн зэргийн нэмэгдэл
• Хоол, унааны нэмэгдэл
• Хотын төвд байрлах оффис
• Уян хатан ажлын зохицуулалт (08:00-09:30, 17:00-18:30)
• Юнителын дараа төлбөрт утасны дугаар, хөнгөлөлт
• Жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах
• “220К Wellness Center”-ийн үйлчилгээний 50%-ийн хөнгөлөлт (Бассейн, фитнесс)
• Мэргэжлийн сэтгэлзүйн зөвлөгөөг сар бүр тогтмол авах боломж
• Талархалын хуримтлал хөтөлбөрт хамрагдах
• Макс группийн худалдаа үйлчилгээний 20 орчим салбаруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх
• Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод журамд заасан бусад хангамж, дэмжлэг
Шаардлагатай ур чадвар
Хамтран ажиллах
Харилцааны чадвар
Төсвийн менежмент
Төслийн менежмент
Удирдах баг


Түмэн-Өлзий Төмөрбаатар
Гүйцэтгэх захирал
Байгууллагын тухай

Макс Өргөө ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 18 дагагч · 51-200 employees · Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
Давуу тал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Унааны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Зайнаас ажиллах
Менторшип хөтөлбөр
Ажилтны хүүхдийн цэцэрлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Ажилтны автобус, унаа