Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг|
47 өдрийн өмнө|Хугацаа дууссан
Ашиглалтын Геологич
Түр ажилОффис
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Ахлах геологичийн шууд удирдлагад уурхайн өдөр тутмын геологийн ажлыг гүйцэтгэх;
• Ил уурхайн хүдэржилт, геологийн тогтоцод хяналт тавих;
• Хүдэр, хоосон чулуулгийн ялгалт болон хүдэржилтийн хил заагийг тодорхойлох, олборлолтын үеийн хяналтыг хэрэгжүүлэх;
• Өрөмдлөг, дээжлэлт, сорьцлолтын ажлыг зохион байгуулах, хянах;
• Геологийн зураглал, баримтжуулалт хийх;
• Геологийн мэдээ, мэдээллийг боловсруулж, тайлан мэдээ гаргах;
• Олборлолтын үеийн хүдрийн чанар, агуулгын хяналтыг хэрэгжүүлэх;
• Нөөцийн тооцоо болон уурхайн төлөвлөлтөд шаардлагатай геологийн мэдээллээр хангах;
• Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон холбогдох дүрэм, журмыг мөрдөн ажиллах.
Шалгуур
• Геологи, ашигт малтмалын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Холбогдох мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
• Ил уурхай, ялангуяа алтны үндсэн ордын ашиглалтын геологийн чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал;
• Уурхайн үйл ажиллагаа, хөрс хуулалт, хүдэр олборлолтын талаар зохих мэдлэгтэй;
• Геологийн мэдээлэл боловсруулах, хүдэржилт тодорхойлох, тайлан тооцоо гаргах чадвартай;
• Багаар болон бие даан ажиллах, ажлаа төлөвлөх, тайлагнах чадвартай;
• Хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй, шинэ төсөлд идэвх санаачилгатай ажиллах хүсэлтэй.
Нэмэлт мэдээлэл
• Төв аймгийн Баян-Өнжүүл суманд, 14/14 ээлжийн хуваарьтай.
• Шинээр эхэлж буй алтны үндсэн ордын ил уурхайн төсөлд анхнаас нь нэгдэн, мэргэжлийн туршлагаа бодитоор хэрэгжүүлэн ажиллах боломжтой.
• Анкетын сонгон шалгаруулалтын шаардлага хангасан ажил горилогчидтой эргэн холбогдоно.
Шаардлагатай ур чадвар
Дасан зохицох
Харилцааны чадвар
AutoCAD
Газарзүйн мэдээллийн систем (GIS)
Талбайн судалгаа
Геологийн судалгааны арга техникийн мэдлэг
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Байгууллагын тухай

Айбекс Гоулд ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 35 дагагч · 11-50 employees · Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Давуу тал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа