• Ил уурхайн олборлолтын үйл ажиллагаанд хяналт тавьж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны холбогдох хууль, дүрэм болон үйл ажиллагааны төлөвлөгөөний шаардлагыг хангуулан ажиллах.
• Техник, эдийн засгийн үндэслэл, зардлын шинжилгээ болон олборлолтын хүчин чадлын үнэлгээ хийх, төслийн шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах.
• Геологийн инженер, маркшейдер инженер болон металлургийн инженерүүдтэй хамтран ажиллаж, геологийн мэдээллийг олборлолтын стратеги болон төлөвлөгөөнд тусгах.
• Технологийн сайжруулалт, шинэчлэл хийх замаар зардлыг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэх, нөөцийн ашиглалтыг оновчлох.
• Тогтмол талбайн үзлэг, эрсдэлийн үнэлгээ, техникийн аудит хийх, үйл ажиллагааны явцад гарсан асуудлыг тодорхойлон шийдвэрлэх.
• Техникийн тайлан, үйлдвэрлэлийн явцын мэдээлэл болон хууль, дүрэмд нийцлийг хангах баримт бичгүүдийг боловсруулах, дотоод удирдлага болон холбогдох байгууллагад хүргүүлэх.
• Мэргэжлийн анхан шатны инженерүүдэд техникийн зөвлөгөө, зааварчилгаа өгөх, талбай дээр ажиллаж буй гэрээт байгууллага, гүйцэтгэгчдийн ажлыг уялдуулан зохицуулах.
• Бусад холбогдох чиг үүрэг
• Уул уурхайн инженер болон холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Ил уурхайн олборлолтын чиглэлээр 3–аас дээш жилийн ажлын туршлагатай байх.
• Монгол Улсын уул уурхайн хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам болон байгаль орчны холбогдох шаардлагуудын талаар мэдлэгтэй.
• Уул уурхайн төлөвлөлт, зураг төсөл боловсруулахад Surpac, Vulcan, Micromine, Minex зэрэг уул уурхайн программ хангамжийг эзэмшсэн байх.
• Геологи болон геотехникийн мэдээллийг уншиж, олборлолтын шийдвэр гаргалтад ашиглах чадвартай.
• Асуудлыг шийдвэрлэх чадвар сайтай, олон үндэстэн, олон соёлын орчинд үр дүнтэй ажиллах чадвартай.
Ажиллах горим:20/10
Төслийн талбай: Дорнод