• Дотоод аудитыг Дотоод аудитын олон улсын стандарт (IIA Global Internal Audit Standards) болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (IFRS)-д нийцүүлэн гүйцэтгэх
• Толгой компани болон охин компаниудыг хамарсан эрсдэлд суурилсан жилийн дотоод аудитын төлөвлөгөө боловсруулж, ТУЗ-өөр батлуулан хэрэгжүүлэх
• Төлбөрийн гүйлгээний урсгал, банк болон харилцагч байгууллагатай хийх тооцоо нийлэлт (reconciliation), шилжүүлэг (settlement), шимтгэлийн тооцоолол, буцаалтын үйл явцад аудит хийх
• Гүйлгээний өгөгдөлд дүн шинжилгээ хийж, залилан, сэжигтэй гүйлгээ, хэвийн бус хэв маягийг илрүүлэх
• Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, системийн хандалтын эрх, өөрчлөлтийн удирдлага, нөөцлөлт, тасралтгүй ажиллагааны хяналтыг үнэлэх
• Толгой болон охин компаниудын санхүү, хөрөнгө оруулалт, худалдан авалт, зардлын хяналт, газар албадын дүрэм журмын хэрэгжилтэд аудит хийх
• Гадаад аудит болон Монголбанкны хяналт шалгалтын үед зохицуулалт хийж, мэдээллээр хангах
• Нягтлан бодох бүртгэл, санхүү, аудит, бизнесийн удирдлага, эдийн засаг эсвэл мэдээллийн технологийн аудит чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Дотоод болон гадаад аудит, эрсдэлийн удирдлага, хяналт шалгалтын чиглэлээр 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
• Төлбөр тооцооны систем, карт болон QR гүйлгээний урсгал, тооцоо нийлэлтийн үйл явцын талаар ойлголттой
• AML/CFT, KYC шаардлага болон дотоод хяналтын тогтолцоо (COSO)-ны мэдлэгтэй
• Шударга зарчмыг баримталдаг, бусдаас хараат бус дүгнэлт гаргах чадамжтай, мэдээллийн нууцлалыг чанд хадгалдаг
• Англи хэлээр мэргэжлийн баримт бичиг унших, бичих чадвартай
• Аман болон албан бичгийн харилцааны, тайлагнах ур чадвартай
Давуу тал болох
• Төлбөрийн байгууллага, финтек, банк, банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байсан
• CIA, CISA, ACCA, CPA эсвэл Мэргэшсэн нягтлан бодогч цолтой, эсвэл горилон суралцаж байгаа
• Мэдээллийн технологийн аудит, PCI DSS, ISO 27001-ийн мэдлэг, туршлагатай
• SQL, Power BI, ACL/IDEA зэрэг өгөгдлийн шинжилгээний хэрэгсэл ашиглаж байсан