1. Байгууллагын дотоод болон гадаад тээвэр, барилга угсралттай холбоотой автомашин, механизм ашиглан гүйцэтгэх аливаа ажил үүргийг чанарын өндөр түвшинд, тогтоосон хугацаанд тавигдсан шаардлагад бүрэн нийцүүлэн гүйцэтгэх
2. Автомашин, механизмын ашиглалтын үйл ажиллагааг Монгол улсын замын хөдөлгөөний тухай журам, холбогдох хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэмд бүрэн нийцүүлэн хэрэгжүүлэх
3. Автомашин, механизмын техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглалтанд бэлэн байлгах
4. Хариуцсан хэсгийн ажил үүргийг барилга угсралтын үйл ажиллагаатай нягт уялдуулан зохион байгуулж сар, улирлаар төлөвлөгөө гаргах Үйлдвэрлэлийн алба хариуцсан дэд захирлаар батлуулан хэрэгжүүлэх, гүйцэтгэсэн ажил үүргийн талаарх мэдээллийг удирдлагад тайлагнан заавар, зөвлөгөө авч үйл ажиллагаандаа тусгах
5. Автомашин, механизм, техниктэй холбоотой шинэчлэлт, сайжруулалтын болон бусад шинэ санал санаачлагыг дэвшүүлэн идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллах
6. Хариуцсан хэсгийн ажилтнуудын ажил үүрэгт хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрдүүлж, аваар осолгүй ажиллуулах
• Авто механикийн инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
• Механик системийн засвар, үйлчилгээний туршлагатай байх
• Техникийн зураг, схем унших чадвартай байх
• Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх
• Багаар ажиллах, харилцааны ур чадвартай байх
• Аюулгүй ажиллагааны стандарт, дүрмийг мэдэх