Автын цахилгаанчин

Түр ажил

4,000,000₮ - 4,500,000₮

Өмнөговь аймаг2 CV илгээсэн21 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Хүнд машин механизмын цахилгаан системийн өдөр тутмын үзлэг, оношилгоо хийх; • CAT, Hitachi, Tоnly, HOWO 371 техникүүдийн цахилгааны гэмтэл, доголдлыг оношлох, засварлах; • Стартер, генератор, аккумулятор, гэрэлтүүлэг, мэдрэгч, реле болон цахилгааны тоноглолын засвар үйлчилгээ хийх; • Цахилгааны утас, холболт, залгуур болон хамгаалалтын системийн гэмтлийг илрүүлж засварлах; • Техникийн цахилгаан болон электрон системийн хэвийн ажиллагааг хангах; • Төлөвлөгөөт үзлэг, засвар үйлчилгээнд оролцох; • Засварын дараах туршилт, шалгалтыг хийж техникийн хэвийн ажиллагааг баталгаажуулах; • Илэрсэн гэмтэл, хийсэн засвар үйлчилгээний мэдээллийг бүртгэх; • Ажлын байрны ХАБЭА-н дүрэм, зааварчилгааг чанд мөрдөж ажиллах;

Шалгуур

• Автын цахилгаанчин, цахилгааны техникч болон холбогдох мэргэжилтэй; • Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан туршлагатай; • Хүнд машин механизмын цахилгааны систем дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу; • CAT, Hitachi, Tonly, HOWO техник дээр ажиллаж байсан бол давуу тал; • Цахилгааны схем уншиж, гэмтэл оношлох чадвартай; • Мультиметр болон шаардлагатай оношилгооны багаж хэрэгсэл ашиглах чадвартай; • Техникийн засвар үйлчилгээний заавар, стандарт мөрдөж ажиллах чадвартай; • Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах чадвартай; • Уурхайн нөхцөлд ростероор ажиллах боломжтой;

Шаардлагатай ур чадвар

Цахилгаан тоног төхөөрөмжийн оношлогоо
Тоног төхөөрөмжийн ашиглалт
Хүнд машин механизмын ажиллагаа

Байгууллагын тухай

Давуу тал

Ажилтны автобус, унаа
Сарын гүйцэтгэлийн урамшуулал