Бүх ажлын зар

Авто сервисийн үйл ажиллагаа хариуцсан захирал

Бүтэн цагийнОффис

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг1 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Хятад цахилгаан болон хайбрид автомашины засвар, үйлчилгээний авто сервис төвийг нэгдсэн удирдлагаар хангах; • Сервис төвийн үйл ажиллагааны загвар, ажлын урсгал, үйлчилгээний стандарт болон дотоод процессыг боловсруулах; • Оношилгоо, засварын тоног төхөөрөмжийн хэрэгцээ, жагсаалт болон хөрөнгө оруулалтын төсөв боловсруулах; • Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нийлүүлэгчийг сонгох, худалдан авалтыг зохион байгуулах; • Сервис төвийн орлого, зардал, хүчин чадал болон ажлын ачааллын төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэлийг хянах; • Засвар үйлчилгээний зөвлөх, техникчдийн багийг бүрдүүлэх, удирдах, хөгжүүлэх; • Засвар үйлчилгээний чанар, хугацаа болон хэрэглэгчийн үйлчилгээний стандартыг хангах; • Хайбрид болон цахилгаан автомашины оношилгоо, засвар үйлчилгээний чадавхыг хөгжүүлэх.

Шалгуур

• Авто механик, авто инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; • Авто сервис төв, дилерийн засвар үйлчилгээний нэгжийг удирдсан 3-аас дээш жилийн туршлагатай; • Хайбрид эсвэл цахилгаан автомашины үзлэг, оношилгоо, засварын чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан; • Баг бүрдүүлж, удирдан ажилласан туршлагатай; • Ажлын процесс, стандарт, үйлчилгээний горим боловсруулж хэрэгжүүлж байсан; • Техникийн асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах болон манлайлах чадвартай.

Нэмэлт мэдээлэл

Нэт Автомотив Групп нь автомашины импорт, борлуулалт, засвар үйлчилгээ, оношилгоо болон сэлбэгийн худалдааны чиглэлээр шинээр үйл ажиллагаа эхлүүлж буй компани юм. Бид авто сервисийн үйл ажиллагааг эхнээс нь бий болгож, хөгжүүлэн удирдах туршлагатай мэргэжилтнийг багтаа урьж байна. Цалин: Үндсэн цалин + гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал

Шаардлагатай ур чадвар

Харилцааны чадвар
Манлайлал
Удирдах, зохион байгуулах
Хариуцлагатай
Техникийн ур чадвар

Удирдах баг

Хуншагай Батболд

Хуншагай Батболд

Гүйцэтгэх захирал

Байгууллагын тухай

Давуу тал

Унааны хөнгөлөлт
Ажлын зориулалтаар хувийн машинаа ашиглах үед олгох тэтгэмж
Гар утасны төлбөр
Шатахууны дэмжлэг
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Дотоод номын сан
Чөлөөт хувцаслалт
Ажилтны хөнгөлөлт
Ажилтан санал болгосны урамшуулал (шинэ ажилтан санал болгосны шагнал)
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
Ажилд орох үеийн бэлэг
Ажилтны автобус, унаа
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт