Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг|
1 CV илгээсэн|
1 цагийн өмнө


Автомашины импорт, борлуулалт хариуцсан ахлах менежер
Бүтэн цагийнОффис
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Японы автомашины дуудлага худалдааны агент, бөөний нийлүүлэгч болон дилертэй харилцаа тогтоох;
• Автомашины үнэ, төлбөр, тээвэр, баталгааны нөхцөлийг харьцуулж нийлүүлэгч сонгох;
• Харилцагчийн хүссэн марк, загвар, он, төсөвт тохирсон автомашин судалж санал болгох;
• Японы дуудлага худалдаанаас автомашин сонгох, үнэлгээний хуудсыг уншиж техникийн нөхцөлийг үнэлэх;
• Харилцагчийн захиалгын автомашины худалдан авалт болон хүргэлтийн явцыг удирдах;
• Зах зээлийн эрэлтэд үндэслэн компанийн нөөцөд авах автомашины загвар, тоо хэмжээг санал болгох;
• Тээвэр, гаалийн бүрдүүлэлт болон улсын бүртгэлийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
• Ирсэн автомашины техникийн үзлэг болон хүлээн авалтыг зохион байгуулах;
• Шоурум болон онлайн сувгийн автомашины борлуулалтыг удирдах;
• Нөөцийн автомашины тоо болон борлогдох хүртэлх хугацааг хянах;
• Удаан борлогдож буй автомашинд үнэ, сурталчилгаа болон борлуулалтын арга хэмжээ санал болгох;
• Борлуулалтын ажилтнуудыг сонгох, сургах, төлөвлөгөө хуваарилах болон гүйцэтгэлийг хянах.
Шалгуур
• Бизнес, гадаад худалдаа, авто техникийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Автомашины импорт эсвэл дилерийн борлуулалтад 3-аас дээш жил ажилласан;
• Японы автомашины дуудлага худалдаанд оролцож, автомашин худалдан авч байсан бодит туршлагатай;
• Дуудлага худалдааны үнэлгээний хуудас /auction sheet/-ыг уншиж, автомашины нөхцөл байдлыг үнэлэх чадвартай;
• Автомашины тээвэр, гааль болон улсын бүртгэлийн процессыг мэддэг;
• Борлуулалт болон хэлэлцээр хийх чадвартай;
• Автомашины зах зээлийн эрэлт, үнэ болон загварын талаар сайн мэдлэгтэй.
Нэмэлт мэдээлэл
Япон улсын дуудлага худалдаа, дилер болон бөөний нийлүүлэгчээс харилцагчийн захиалга болон компанийн нөөцөд тохирох автомашиныг сонгон худалдан авч, импортлон, ашигтай борлуулах туршлагатай менежер хайж байна.
✅Цалин: Үндсэн цалин + гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
Шаардлагатай ур чадвар
Харилцааны чадвар
Манлайлал
Хэлэлцээр хийх
Борлуулалтын үйл ажиллагаа
Удирдах баг


Хуншагай Батболд
Гүйцэтгэх захирал
Байгууллагын тухай

НЭТКАПИТАЛ САНХҮҮГИЙН ГРУПП
Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл · 30 дагагч · 501-1000 employees · Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Давуу тал
Унааны хөнгөлөлт
Ажлын зориулалтаар хувийн машинаа ашиглах үед олгох тэтгэмж
Гар утасны төлбөр
Шатахууны дэмжлэг
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Дотоод номын сан
Чөлөөт хувцаслалт
Ажилтны хөнгөлөлт
Ажилтан санал болгосны урамшуулал (шинэ ажилтан санал болгосны шагнал)
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
Ажилд орох үеийн бэлэг
Ажилтны автобус, унаа
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт