Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг|
1 CV илгээсэн|
1 цагийн өмнө


Автомашины импорт, борлуулалт хариуцсан ахлах менежер /Хятад хэлтэй/
Бүтэн цагийнОффис
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Хятадын автомашины дилер, борлуулагч, брэндийн дистрибьютертэй харилцаа тогтоох;
• Автомашины үнэ, төлбөрийн нөхцөл, тээвэрлэлт, баталгааны нөхцөлийг харьцуулж, нийлүүлэгч сонгох;
• Харилцагчийн хүссэн марк, загвар, он, төсөвт тохирох автомашиныг судлан санал болгох;
• Сонгосон автомашиныг харилцагчаар батлуулж, захиалга болон хүргэлтийн явцыг удирдах;
• Монголын зах зээлийн эрэлтэд үндэслэн компанийн нөөцөд авах автомашины загвар, тоо хэмжээг санал болгох;
• Худалдан авалт, тээвэр, гаалийн бүрдүүлэлт болон улсын бүртгэлийн процессыг зохион байгуулах;
• Ирсэн автомашины техникийн үзлэг, хүлээн авалтыг зохион байгуулах;
• Шоурум болон онлайн сувгийн борлуулалтыг удирдах;
• Замд яваа автомашины урьдчилсан борлуулалтыг зохион байгуулах;
• Худалдан авагчийг шаардлагатай тохиолдолд авто зээл, лизингийн үйлчилгээтэй холбох;
• Нөөцийн автомашины тоо болон зарагдах хүртэлх хугацааг хянаж, удаан борлогдож буй автомашинд арга хэмжээ авах;
• Борлуулалтын ажилтнуудыг сонгох, сургах, төлөвлөгөө хуваарилах болон гүйцэтгэлийг хянах.
Шалгуур
• Бизнес, гадаад худалдаа, авто техникийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Автомашины импорт эсвэл дилерийн борлуулалтын чиглэлээр 3-аас дээш жил ажилласан;
• Хятад улсаас суудлын автомашин худалдан авч Монголд импортолж байсан бодит туршлагатай;
• Хятад хэлээр бичгийн болон ярианы түвшинд чөлөөтэй харилцах чадвартай;
• Автомашины тээвэр, гаалийн бүрдүүлэлт болон улсын бүртгэлийн процессыг мэддэг;
• Борлуулалт, хэлэлцээр болон харилцагчтай ажиллах чадвартай;
• Автомашины зах зээл, үнэ болон эрэлтийн талаар сайн ойлголттой.
Нэмэлт мэдээлэл
Хятад улсаас харилцагчийн захиалга болон компанийн нөөцөд тохирох автомашин сонгох, худалдан авах, импортлох, борлуулах үйл ажиллагааг бүрэн хариуцах туршлагатай менежер хайж байна.
✅Цалин: Үндсэн цалин + гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
Шаардлагатай ур чадвар
Хэлэлцээр хийх
Зах зээлийн судалгаа
Борлуулалт, маркетинг
Шаардлагатай хэлний мэдлэг
Хятад хэл
Intermediate
Удирдах баг


Хуншагай Батболд
Гүйцэтгэх захирал
Байгууллагын тухай

НЭТКАПИТАЛ САНХҮҮГИЙН ГРУПП
Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл · 30 дагагч · 501-1000 employees · Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Давуу тал
Унааны хөнгөлөлт
Ажлын зориулалтаар хувийн машинаа ашиглах үед олгох тэтгэмж
Гар утасны төлбөр
Шатахууны дэмжлэг
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Дотоод номын сан
Чөлөөт хувцаслалт
Ажилтны хөнгөлөлт
Ажилтан санал болгосны урамшуулал (шинэ ажилтан санал болгосны шагнал)
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
Ажилд орох үеийн бэлэг
Ажилтны автобус, унаа
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт