БАЙГАЛЬ ОРЧИН, ОРОН НУТАГ, ЗӨВШӨӨРӨЛ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР-Уурхай

Түр ажилОффис

6,000,000₮ - 6,500,000₮

Говь-Алтай аймаг2 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

· Хан Алтай төслийн багт БООНЗ чиг үүргийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах · Бүх гэрээт талуудын ажиллагсад, мэргэжил нэгт ажилчид болон бусад хамтран ажиллагсадтай мэргэжлийн түвшинд сайн харилцаатай хамтран ажиллах · БООНЗ гүйцэтгэлийг сайжруулах зан төлөв, соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах · БООНЗ санаачлага болон мэдлэг олох явцыг дэмжих хамтран ажиллагсад болон чиг үүргийн багуудтай хамтран ажиллах · Хан Алтай ресурс ХХК-ийн Байгаль орчны дүрэм журам бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахын тулд аудит болон үзлэг хийх аргуудыг ашиглах · Эрсдлийг бууруулахад хувь нэмэр оруулах үүднээс чиг үүргийн ослын суурь шалтгааны шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх · Үүрэгт ажлуудтай холбоотой эрсдлүүдийг бууруулах/арилгахын тулд гүйцэтгэгч талуудтай хамтран ажиллах, эрсдлийн үнэлгээ хийх/дэмжлэг үзүүлэх · ЭМАА-ны гүйцэтгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар ажилчид болон удирдлагуудын аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн чиг хандлагуудыг хянах, хамтран ажиллах · Гэрээт компаниудын БО-ны менежментийн төлөвлөгөөг хянах ажиллагаанд хамтарч оролцох · Аудит хууль дүрмийн дагуу зөв ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих · Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, ажлын явцыг нэн тэргүүний асуудалтай уялдуулан хянах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шийдлүүдийг тодорхойлох · Бизнесийн чухал ач холбогдолтой мэдээлэл, үйл ажиллагааны түлхүүр үзүүлэлтүүдийг тодорхойлж, тэдгээрт дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бизнесийн шийдвэр гаргах · Нэн тэргүүнд тулгамдсан багийн асуудлыг шийдвэрлэхийн тулд нөөц бололцоог үр дүнтэй, үр ашигтай ашиглах төлөвлөгөө гаргаж, хяналт тавих · Стандарт ажлын журмуудад үндэслэн ажлын арга барилыг сайжруулах аргачлалыг тодорхойлж хэрэгжүүлэх. · Багийн гишүүн бүр өөрийн хүлээж буй үүрэг хариуцлагыг ойлгосон эсэхийг нягталж, багийн зорилтод үзүүлэх хувь ажилтны хувь нэмрийг хэмжигдэхүйц байлгах · Ажилтнуудыг ажлын гүйцэтгэлээ сайжруулахад нь дэмжлэг үзүүлж, ажлын байран дээр нь зааварчлан сургах, заавар чиглэл өгөх, тэднийг хөгжүүлэх боломжуудыг тодорхойлох, боломжийг ашиглах · Төрөл бүрийн мэдлэг, ур чадвар, туршлагатай ажилтнуудын чадварыг ашиглах, ашиглагдахгүй байгаа чадварыг зөв ашиглах боломжийг эрэлхийлэх. · Нийгмийн хариуцлагын гэрээний хэрэгжилтийг хангах, тайлагнах. · Төрийн байгууллага болон бусад оролцогч талаас авах зөвшөөрлийн үйл ажиллагааг зохион байгуулах, бүрдлийг хангах. · Байгаль орчны менежментийн үйл ажиллагааг зохион байгуулах ажил олгогч болон бүх оролцогч талын өмнө тайлагнах.

Шалгуур

· Аман болон бичгийн харилцааны ур чадвартай. · БООНЗ менежментийн туршлагатай, менежмент системийн ахисан түвшний чадвартай байх. · Монгол улсын хууль эрх зүйн мэдлэгтэй. · MS Outlook, MS Excel, MS Word зэрэг програм дээр ажиллах ур чадвартай байх. MS PowerPoint, MS Access програмууд мэдээллийн сангуудын талаар мэдлэгтэй байх · Үйлдвэрлэлийн орчин дахь БООНЗ зарчмуудыг цогц мэддэг байх · Уурхайн талбарын холбогдох стандарт, ойлголт, дүрэм журмуудын талаар сайн мэдлэгэй байх · Бусад ажилтануудтай ажлын мэдлэгээ хуваалцаж, хамтран ажиллах

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Манлайлал ба удирдлага
Шийдвэр гаргах
Цагийн менежмент
Нягт нямбай
Харилцааны чадвар
Манлайлал
Удирдах, зохион байгуулах
Зохион байгуулах ур чадвар
Төлөвлөлт ба зорилгодоо хүрэх чадвар
Компьютерын хэрэглээ
Байгаль орчны үнэлгээ хийх
Байгаль орчны удирдлага
Байгаль орчны хяналт, үнэлгээ
Нөхөн сэргээлт болон нөхөн сэргээх технологиуд
Нөхөн сэргээлт хийх аргачлал
Сургалт, зааварчилгаа
Байгаль орчны менежментийн системүүд (EMS)

Удирдах баг

1 1

1 1

1

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Байгууллага доторх фитнесс заал
Орон сууцны дэмжлэг
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Цалинтай баярын амралт
Эцэг, эхийн чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Ажлын байрны сургалт
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Гэнэтийн аюул, гамшиг тохиолдсон үед олгох дэмжлэг
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт