Байгаль орчин, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн
Түр ажил
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Байгаль орчны бодлого, журам, стандартын хэрэгжилтийг удирдан зохион байгуулах. Жилийн БОМТ (ЕМР), БОННҮ болон холбогдох төлөвлөгөө, тайланг боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих.
• Байгаль орчны зөвшөөрөл, лицензийг авах, сунгуулах, бүртгэл мэдээллийн санг хөтлөх, хэрэгжилтийг хянах.
• Химийн бодис, хог хаягдал, ус, хөрс, агаарын чанар болон нөхөн сэргээлтийн менежментийг зохион байгуулж, хяналт тавих.
• ESG/БОНЗ болон тогтвортой хөгжлийн менежментийг хэрэгжүүлэх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах.
• Байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийг үнэлэх, бууруулах арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх.
• Гэрээт болон туслан гүйцэтгэгчдийн байгаль орчны үйл ажиллагаанд хяналт тавьж, үл нийцлийг арилгуулах.
• Холбогдох төрийн болон орон нутгийн байгууллагатай хамтран ажиллаж, хуульд заасан хугацаанд тайлан, мэдээ хүргүүлэх.
• Байгаль орчны чиглэлээр ажилтнуудад мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах.
• Байгаль орчны үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг үнэлж, нэгтгэн тайлагнах.
Шалгуур
• Байгаль орчны инженер, Экологич, Байгаль хамгаалал, Нөхөн сэргээлт мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
• Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан
• МУ-ын байгаль орчны хууль тогтоомж, стандарт, дүрэм журам, тогтвортой хөгжил болон олон улсын байгаль орчны менежментийн систем (ISO 14001)-ийн мэдлэгтэй байх
• MS Office программыг бүрэн эзэмшсэн байх, GIS (ArcGIS, QGIS) программ ашиглах чадвартай бол давуу тал болно.
• БОМТ, БОННҮ боловсруулах, тайлагнах, дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай. Харилцааны болон мэргэжлийн ёс зүйтэй байх
• Уурхайн талбайд ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой, В ангиллын жолооны үнэмлэхтэй байх.
Нэмэлт мэдээлэл
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой эргэн холбогдоно.
Шаардлагатай ур чадвар
Харилцааны чадвар
Тайлан боловсруулах
Судалгаа шинжилгээ хийх
Байгууллагын тухай

Айбекс Гоулд ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 31 дагагч · 11-50 employees · Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Давуу тал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа