Байгаль Орчны Менежер

Түр ажил

6,000,000₮ - 6,500,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг2 CV илгээсэн13 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

“Эрдэнэс Цагаан Суварга” ХХК нь Дорноговь аймгийн Мандах суманд хэрэгжүүлж буй Цагаан Суваргын зэс-молибдений төслийн багт нэгдэн, байгаль орчны хэсгийг удирдан ажиллах Байгаль орчны менежер-ийг урьж байна. Бид төслийн байгаль орчин, нийгмийн менежментийн тогтолцоог олон улсын сайн туршлага, санхүүжүүлэгчийн шаардлагатай уялдуулан хөгжүүлж, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах туршлагатай, манлайлах чадвартай мэргэжилтнийг хайж байна. Үндсэн үүрэг: · Төслийн байгаль орчин, нийгмийн менежментийн тогтолцоо, холбогдох журам, SOP, төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах · Байгаль орчин, нийгмийн эрсдэл, нөлөөллийг тодорхойлох, үнэлэх, бууруулах арга хэмжээний хэрэгжилтийг холбогдох хэсэг, нэгжүүдтэй уялдуулан хянах · Байгаль орчны хууль тогтоомж, зөвшөөрөл, БОНБҮ/БОМТ болон холбогдох шаардлагын хянан нийцүүлэлтийг хангах · Төслийн Supplemental ESIA/ESMP болон холбогдох үүрэг, амлалтын хэрэгжилтийг зохицуулах, хянах · IFC Performance Standards, EBRD Performance Requirements, Equator Principles IV болон санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагчийн холбогдох БОН-ийн шаардлагын хэрэгжилтийг дэмжих · Байгаль орчны мониторинг, аудит, тайлагнал, үл нийцэл болон залруулах арга хэмжээний хэрэгжилтийг удирдах · БОТХХ-ийн багийг удирдан зохион байгуулж, мэргэжлийн чадавх, гүйцэтгэлийг хөгжүүлэх · Үйл ажиллагааны хэсэг, нэгжүүд, гэрээт гүйцэтгэгч, төрийн байгууллага, зөвлөх, аудитор болон бусад оролцогч талтай БОН-ийн асуудлаар үр дүнтэй хамтран ажиллах

Шалгуур

Байгаль орчны инженер, байгаль орчны менежмент, экологич болон ус/гидрогеологи, ойн инженер зэрэг уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлтэй холбоотой байгаль орчны инженерийн чиглэл эсхүл түүнтэй дүйцэх төслийн менежментийн мэргэжил. · Байгаль орчны чиглэлээр 6 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай, үүнээс 3-оос доошгүй жил баг болон мэргэжлийн чиг үүрэг удирдсан туршлагатай · Байгаль орчны хууль тогтоомж, зөвшөөрөл, БОНБҮ/БОМТ, мониторинг, хянан нийцүүлэлт болон аудитын талаар сайн мэдлэгтэй · Баг удирдах, олон чиг үүргийн хэсэг, нэгжийн ажлыг уялдуулах, асуудлыг шинжлэн дүгнэж, шийдвэрлүүлэх чадвартай · Байгаль орчны төслийн тогтолцоог бүрдүүлэхэд шаардлагатай журам, аргачлалыг боловсруулж, чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааг тогтворжуулах, эрсдлээс сэргийлсэн менежментийн шийдвэр гаргалтыг бэхжүүлэх, соёлыг төлөвшүүлж байсан менежментийн туршлагатай байх. · Англи хэлээр мэргэжлийн болон техникийн баримт бичиг унших, боловсруулах, харилцах чадвартай · Өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх болон орон зайн мэдээлэлтэй ажиллахад шаардлагатай программ хангамж, хэрэгслийг (MS Office, GIS зэрэг) ажил үүргийн хэрэгцээнд ашиглах чадвартай байх. Давуу тал болно: · Уул уурхай, зэсийн баяжуулах болон боловсруулах үйлдвэрийн байгаль орчны менежментийн туршлагатай · IFC Performance Standards, EBRD Performance Requirements, Equator Principles, ESIA/ESMP зэрэг олон улсын БОН-ийн шаардлагатай ажиллаж байсан · ISO 14001/EMS, байгаль орчны аудит, эрсдэлийн удирдлага болон холбогдох чиглэлээр сургалт, гэрчилгээтэй · Олон улсын зөвлөх, санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагчтай хамтран ажилласан туршлагатай. Цагаан Суваргын төслийн байгаль орчны менежментийн тогтолцоог хөгжүүлж, олон улсын шаардлагад нийцсэн, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг төлөвшүүлэх багийн нэг хэсэг болоорой.

Нэмэлт мэдээлэл

14/14 ростер хуваариар хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Хувийн сахилга бат
Дасан зохицох
Цагийн менежмент

Шаардлагатай хэлний мэдлэг

Англи хэл
Intermediate

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллагын эмч, сувилагч
Тэтгэврийн сангийн хуримтлал
Оюутны сургалтын төлбөрийн дэмжлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Цалинтай чөлөө
Цалинтай баярын амралт
Эцэг, эхийн чөлөө
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Менторшип хөтөлбөр
Гадаад хэлний сургалтын дэмжлэг
Сонирхлын клуб
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт