• Байгууллагын архитектур: Хэрэглээний систем, өгөгдөл, интеграцчилал болон технологийн платформуудын өнөөгийн ба зорилтот архитектурыг тодорхойлж, шинэчлэлийн хэрэгжилтийн үе шаттай, тодорхой төлөвлөгөө боловсруулах;
• Технологийн стандартчилал: Системүүдийг нэгтгэх, давхардлыг бууруулах, харилцан ажиллах чадварыг сайжруулах, технологид оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлох;
• Архитектурын засаглал: Группийн архитектурын зарчим, жишиг архитектур болон технологийн стандартууд, түүний дотор Cloud технологи, өгөгдөл, интеграцчиллын стандартуудыг нэгдсэн байдлаар хариуцаж, шийдлийн загварын хяналтыг удирдан Cloud шийдлийг оролцуулан томоохон шийдлийн загваруудыг батлах, архитектурын шийдвэрийг чиглүүлэх;
• Байгууллагын системийн интеграцчилал: API, өгөгдөл солилцоо, хэрэглэгчийн таних мэдээлэл ба хандалтын удирдлага, байгууллагын дундын платформуудын интеграцчиллын загвар, стандартыг тодорхойлох;
• Дижитал болон хиймэл оюун ухаанд суурилсан өөрчлөлт: ERP шинэчлэл, Cloud технологийн нэвтрүүлэлт, өгөгдлийн платформ, автоматжуулалт болон хиймэл оюун ухааны санаачилгуудыг архитектурын хувьд уялдуулж, өргөтгөх боломж болон урт хугацааны тогтвортой ажиллагааг хангахад чиглүүлэх;
• Технологийн үнэлгээ: Өөрсдөө хөгжүүлэх эсвэл бэлэн шийдэл худалдан авах сонголт, технологийн платформ, эзэмшил ба ашиглалтын нийт өртөг, өргөтгөх боломж, аюулгүй байдал болон архитектурын эрсдэлийг үнэлэх;
• Техникийн манлайлал: Cloud технологи, өгөгдөл, аюулгүй байдал, шийдлийн архитекторууд, инженерчлэлийн багууд болон гадны технологийн түншүүдтэй хамтран архитектурын арга ажиллагааны нэгдмэл байдлыг хангах;
• Мэдээллийн технологи, компьютерын ухаан, инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй, эсхүл түүнтэй дүйцэхүйц холбогдох ажлын туршлагатай;
• Мэдээллийн технологийн чиглэлээр 7-оос доошгүй жил, үүнээс шийдлийн архитектур, системийн архитектур эсвэл байгууллагын архитектурын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
• Байгууллагын хэрэглээний систем, системийн интеграцчилал эсвэл технологийн шинэчлэлийн шийдэл боловсруулсан бодит туршлагатай;
• Байгууллагын системийн интеграцчилал, API, үүлэн архитектур, өгөгдлийн платформ, хэрэглэгчийн таних мэдээлэл ба хандалтын удирдлага/нэгдсэн нэвтрэлт (IAM/SSO), аюулгүй байдлын зарчмуудын талаар гүнзгий мэдлэгтэй;
• Бизнесийн шаардлагыг технологийн архитектур болон бодитоор хэрэгжүүлэх боломжтой үе шаттай төлөвлөгөөнд хөрвүүлэх чадвартай;
• TOGAF зэрэг байгууллагын архитектурын арга зүйн хүрээний мэдлэгтэй, албан ёсны сертификаттай бол давуу тал болох бөгөөд заавал шаардахгүй.
• Мэдээлэлд дүн шинжилгээ хийн оновчтой шийдвэр гаргах, оролцогч талуудын хамтын ажиллагааг удирдах өндөр ур чадвартай;
• Англи хэлийг албан хэрэгцээнд ашиглах чадвартай бол давуу тал болно.
• Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;
• Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;
• Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
• Хоол унааны хөнгөлөлт, эрүүл мэндийн даатгалд хамрагдах;
• 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;