• Компанийн түвшний эрсдэлийн мэдээллийг стандарт загварын дагуу цуглуулж, удирдлагуудад сар/улирал бүр тайлагнах
• Дотоод хяналтын үйл явц, бодлого журамд эрсдэлийн мэдээллийг тусган, хяналтын дутагдлыг илрүүлж, сайжруулах санал боловсруулах
• Эрсдэлийн удирдлагын GRC систем/Excel загвар руу мэдээлэл оруулах, өгөгдлийн чанар, бүрэн бүтэн байдлыг хянаж баталгаажуулах
• Эрсдэлийн төвлөрөл, хамаарал болон чиг хандлагын шинжилгээ (trend analysis) хийхэд дэмжлэг үзүүлэх
• Компанийн эрсдэлйн үнэлгээний үйл ажиллагааг хугацааны давтамжтай зохион байгуулах
• Эрсдэл хариуцагчдаас эрсдэлийн бүртгэл болон гүйцэтгэлийн шинэчлэл авч нэгтгэх
• Гадаад болон дотоод орчны өөрчлөлтийг таамаглах, болзошгүй эрсдэлийг тодорхойлдог байх
• Эрсдэлийн төлөвлөгөө, гүйцэтгэл (эрсдэл тодорхойлох, үнэлэх, хариу арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэх бүрэн цикл)-ийг тогтмол хянаж үнэлэх
• Санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, статистик, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
• Эрсдэлийн удирдлага, дотоод аудит, комплаенс, санхүүгийн шинжилгээ, бизнес анализ, процесс, дата анализын чиглэлээр 2–5 жилийн туршлага
• Хэд хэдэн салбар/компанитай ажиллаж байсан, эсвэл харилцан адилгүй бизнесийн орчинд дасан зохицож ажилласан туршлага
• Excel (дунд-ахисан түвшин), үндсэн статистик шинжилгээ хийх чадвартай
• iso31000, FRM, CRMP, CIA, CFA зэрэг мэргэжлийн гэрчилгээтэй эсвэл гэрчилгээний горилогч бол давуу тал
• Төсөл зохион байгуулах (Project coordinate) чадвар