Бүх ажлын зар

Барилга Бүтээцийн инженер/Ахлах инженер

Бүтэн цагийнОффис

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг1 CV илгээсэн1 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Барилга угсралтын төсөлд Захиалагч байгууллагын төслийн болон хяналтын инженерийн үүргийн аль альныг нь гүйцэтгэх чадвартай байх • Барилга байгууламжийг улсын комисст болон Захиалагч нэгжид хүлээлгэн өгөх, түүнтэй холбоотой төслийн бичиг баримтууд, АКТ-уудыг боловсруулах • Захиалагчийн хяналтыг төслийн талбайд норм ба дүрэм, стандарт болон зураг төслийн дагуу хийж гүйцэтгэж, Гүйцэтгэгч байгууллагуудын хоорондын уялдааг хангаж, удирдлагаар хангах • Төсөлд шаардлагатай гадаад болон дотоодоос татан авалт хийх бараа материалд тавигдах шаардлагыг боловсруулах, тэдгээрийн чанарт хяналт тавих, туршилтын үр дүнтэй танилцаж дүгнэх чадвартай байх • Төсөлд шаардагдах бараа материал, тоног төхөөрөмж, машин механизмын техникийн үзүүлэлт, тооцоог гаргаж төслийн үндсэн графикт нийцүүлэн татан авалтыг төлөвлөх • Барилга угсралтын ажлын инженерийн шийдэл, Технологийн карт, техникийн шаардлага, ажлын даалгавар зэргийг тухайн төслийн онцлогт тааруулж боловсруулах

Шалгуур

• Барилгын инженер мэргэжлээр дотоодын болон гадны их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. • Мэргэжлээрээ барилга угсралтын чиглэлээр 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай • Барилга угсралтын ажлын хүрээнд Мэргэжлийн болон хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай. • Барилгын төслийн бусад инженерийн салбар ажилбаруудтай уялдаа холбоог хангаж төлөвлөх, зохион байгуулах ур чадвартай, туршлагатай байх • 2 ба түүнээс дээш тооны барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгч байсан туршлагатай • Өндөр барилгын төсөлд барилга угсралтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх

Нэмэлт мэдээлэл

• Англи хэлний дунд болон түүнээс дээш зэргийн мэдлэгтэй, Барилгын мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно. • Гадаадын зураг төслийн институтын боловсруулсан зураг төслийн дагуу барилга угсралтын ажил хийж гүйцэтгэж байсан бол давуу тал болно.

Шаардлагатай ур чадвар

Дасан зохицох
Хамтран ажиллах
Харилцааны чадвар
Зохион байгуулах ур чадвар
Барилгын дүрмийн мэдлэг
Барилгын инженерчлэл
Барилгын стандарт
Тайлан боловсруулах
Талбайн шинжилгээ

Удирдах баг

Гансүх Чинзориг

Гансүх Чинзориг

Барилгын инженер

Байгууллагын тухай

Давуу тал

Уян хатан цагийн хуваарь
Амттан, уух зүйлс
Албан хэрэглээний автомашин