• Говь-Алтай, Баянхонгор аймагт хэрэгжих Зээгт–Хотгорын 158 км авто замын барилга угсралтын ажлыг удирдан зохион байгуулах;
• Туслан гүйцэтгэгч компаниудын ажлын уялдаа холбоо, хугацаа, чанар, ХАБ-ын шаардлагыг хангуулж ажиллах;
• Зам барилгын ажлын технологи, төлөвлөлт, өдөр тутмын гүйцэтгэлд хяналт тавих;
• Инженер, техникийн ажилтнуудыг удирдан зохион байгуулж, ажлын бүтээмжийг хангах;
• Материал, техник, хүн хүчний ашиглалт, зарцуулалт, гүйцэтгэлийг хянах;
• Төслийн тайлан, чанарын баримт бичиг, ажлын хүлээлцэх үйл ажиллагааг хариуцах.
Мэргэжил: Авто замын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Мэргэшсэн инженерийн зэрэгтэй (зөвлөх инженер бол давуу тал болно)
Туршлага:
• Авто замын барилгын салбарт 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс барилга угсралтын менежер, талбайн менежер эсвэл ахлах инженерээр 5-аас доошгүй жил ажилласан;
• 50 км-ээс дээш урттай асфальтбетон хучилттай авто замын төсөлд удирдах түвшинд ажилласан;
• Туслан гүйцэтгэгч, гадаадын (Хятад) гүйцэтгэгчийг удирдаж, зохицуулж байсан;
• Барилгын тусгай зөвшөөрөлтэй байгууллагад ажилласан; олон улсын зөвлөхийн хяналттай, FIDIC гэрээтэй төсөлд ажилласан бол давуу тал болно.
Ур чадвар:
• Шороон ажил, тэсэлгээ, CTB, буталсан чулуун суурь, асфальтбетоны технологи, нягтрал, чанарын шаардлагыг гүнзгий мэддэг;
• Авто зам төсөллөх ЗЗБНбД 22-004-2016 болон авто замын барилгын холбогдох стандарт, норм, дүрмийг мэддэг;
• Тоо хэмжээ, гүйцэтгэлийн хэмжилт, техникийн бүтээмж, ашиглалтын тооцоо хийх чадвартай;
• Ажлын аргачлал, ITP, ХАБ-ын эрсдэлийн үнэлгээ боловсруулж, мөрдүүлж байсан;
• Зураг төсөл, хөндлөн, дагуу огтлол уншиж, техникийн шийдэл гаргах чадвартай.
Биднийг сонгох шалтгаан
Бодь групп ажилтнуудынхаа эрүүл, аз жаргалтай, сайн сайхан байдлыг дэмжих, бүтээмжийг дээшлүүлэх, бодит оролцоог хангах замаар, байгууллагын эерэг соёлыг бүрдүүлэх зорилготой 4B цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
• Бид ажилтнууд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн эрүүл мэнд амьдралын сайн сайхан байдлыг дэмждэг Be Healthy
• Ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрийг хадгалах, уян хатан цагийн хуваарь, зайнаас ажиллах боломжийг олгодог Be Happy
• Ажилтнуудынхаа авьяас ур чадварыг хөгжүүлэн, нээлттэй чөлөөт багийн соёлыг дэмжиж, ажилтнуудаа урамшуулан, алдаршуулдаг Build Engagement
• Байгууллагынхаа хөгжил, ажилтнуудынхаа чадавхийг дээшлүүлэх, ажлын байран дээрээ тасралтгүй сурч хөгжих, хамт олноосоо суралцах, мэдлэгээ хуваалцах боломжийг олгодог Build Insight