Барилгын Бүртгэл Хариуцсан Нягтлан Бодогч
Бүтэн цагийн
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Барилгын төсөл, объект тус бүрийн орлого, зардал, өртгийн бүртгэл хөтлөх;
• Барилгын материал, үндсэн хөрөнгө, дуусаагүй үйлдвэрлэлийн бүртгэл, хяналтыг хийх;
• Туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгчийн өглөг, авлагын тооцоо хийх;
• Гэрээ, төсөв, гүйцэтгэлийн акт, нэхэмжлэх болон анхан шатны баримтыг хянах;
• Санхүү, татварын тайлан бэлтгэх;
• Төслийн зардал, өртөгт хяналт тавьж, тайлагнах.
Шалгуур
• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
• Барилга угсралт, төсөл, объектын бүртгэл хариуцан ажиллаж байсан туршлагатай
• Барилгын төсөл, объект тус бүрийн орлого, зардал болон өртгийн бүртгэл хөтлөх чадвартай
• Бараа материал, үндсэн хөрөнгө, дуусаагүй үйлдвэрлэл болон туслан гүйцэтгэгчийн ажлын тооцоог бүртгэх, хянах мэдлэгтэй
• Гүйцэтгэлийн акт, төсөв, гэрээ, нэхэмжлэх болон анхан шатны баримтад санхүүгийн хяналт хийх чадвартай
• Харилцагч, бэлтгэн нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчтэй холбоотой өглөг, авлагын тооцоо нийлж баталгаажуулах чадвартай
• Татварын болон санхүүгийн тайлан бэлтгэх мэдлэг, туршлагатай
• Нягтлан бодох бүртгэлийн программ болон Microsoft Excel программыг сайн эзэмшсэн
Нэмэлт мэдээлэл
Манай байгууллагыг сонгох шалтгаан:
• Уян хатан ажлын цагийн зохицуулалт
• Эрүүл мэндийн даатгал болон Амь насны даатгал
• Орон сууцны дэмжлэг хөтөлбөр- Орон сууцны хөнгөлөлттэй зээл
• Боловсролын дэмжлэг хөтөлбөр-100% хүртэлх магистр, докторын сургалтын тэтгэлэг
• Гэр бүлээрээ эрүүл агаарт хөтөлбөр- Бүрэн тохижилттой таун хаус зуслангийн байранд гэр бүлтэйгээ байрлах
• Технологитой өдөр бүр өсөх боломжийг бид олгоно.
Шаардлагатай ур чадвар
Цагийн менежмент
Төсөв боловсруулах, урьдчилан таамаглах
Санхүүгийн тайлагнал
Ерөнхий дансны удирдлага
Татварын бэлтгэл ажил
Байгууллагын тухай
Давуу тал
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Ажилд орох үеийн бэлэг
Өглөөний цай
Тав тухтай ажлын орчин
Дугуйгаар ажилдаа явахыг дэмжих хөтөлбөр
Ажилтны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Чөлөөт хувцаслалт
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Сонирхлын клуб
Дотоод номын сан
Менторшип хөтөлбөр
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Хувийн эрүүл мэндийн даатгал
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Дадлагажигчийн хөтөлбөр
Ажлын байрны сургалт
Уян хатан цагийн хуваарь
Эцэг, эхийн чөлөө
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Гар утасны төлбөр
Орон сууцны дэмжлэг
Оюутны сургалтын төлбөрийн дэмжлэг
Байгууллага доторх фитнесс заал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Гэнэтийн ослын даатгал
Амь насны даатгал
