Барилгын Ерөнхий Инженер
Бүтэн цагийнОффис
6,000,000₮ - 6,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ
• Төслийн барилга угсралтын ажлын техникийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлж ажиллах
• Барилга угсралтын ажлын үе шат бүрийн төлөвлөгөө, календарчилсан график боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
• Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч байгууллагуудын ажлыг захиалагчийн зүгээс техникийн болон зохион байгуулалтын хүрээнд удирдан, уялдуулах
• Батлагдсан зураг төсөл, ажлын зураг, техникийн нөхцөл, БНБД, MNS болон холбогдох стандарт, норм дүрмийн дагуу барилга угсралтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих
• Барилгын ажлын чанар, хугацаа, технологийн горим, гүйцэтгэлийн явцад тогтмол хяналт тавьж ажиллах
• Гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын чанар, тоо хэмжээ, материалын шаардлага хангалт болон ажлын гүйцэтгэлийг хянах
• Барилга угсралтын ажилд ашиглах материал, тоног төхөөрөмж, хийц эдлэлийн чанар, техникийн шаардлага, стандартын нийцлийг хянах
• Зураг төсөл, ажлын гүйцэтгэлийн хоорондын зөрүүг илрүүлж, шаардлагатай тохиолдолд зураг төсөл зохиогч болон холбогдох талуудтай хамтран шийдвэрлэх
• Барилга угсралтын явцад үүссэн техникийн асуудал, доголдол, эрсдэлийг шуурхай тодорхойлж, шийдвэрлэх арга хэмжээ зохион байгуулах
• Гүйцэтгэгчээс ирүүлсэн ажлын гүйцэтгэл, далд ажлын акт, техникийн баримт бичиг, материалын сертификат болон холбогдох баримт бичгийг хянах
• Гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, техникийн хяналт болон бусад оролцогч талуудын уялдаа холбоог хангаж ажиллах
• Барилгын ажлын явц, гүйцэтгэл, чанар, тулгамдсан асуудал болон эрсдэлийн талаар удирдлагад тогтмол тайлагнах
• Барилгын ажлын хүлээлгэн өгөх, хүлээн авах, комиссын ажиллагаа болон ашиглалтад оруулахтай холбоотой техникийн ажлыг зохион байгуулах
• Төслийн барилга угсралтын ажлын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, дахин давтагдахаас сэргийлэх арга хэмжээ авах
• Төслийн хүрээнд шаардлагатай бусад техникийн болон мэргэжлийн ажлыг хариуцан ажиллах
Шалгуур
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
• Барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай
• Барилгын ерөнхий инженер, ахлах инженер эсвэл түүнтэй адилтгах албан тушаалд 2-оос дээш жил ажилласан туршлагатай
• Орон сууц, хотхон болон олон блок бүхий барилгын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай
• Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, техникийн хяналт, зохион байгуулалт хийж байсан туршлагатай
• Барилгын норм, дүрэм, стандарт, зураг төсөл боловсруулах, хянах практик туршлагатай
• Барилгын ажлын график, гүйцэтгэл, чанар, материал болон техникийн баримт бичигт хяналт тавих чадвартай
• Техникийн асуудлыг бие даан шийдвэрлэх, зөв шийдэл боловсруулах чадвартай
• Инженерийн баг болон гүйцэтгэгч байгууллагуудыг зохион байгуулах, удирдан чиглүүлэх чадвартай
• AutoCAD болон Microsoft Office программуудыг ашиглах чадвартай
• Харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай, зарчимч, зохион байгуулалт сайтай
• Төв аймаг, Зуунмод хотод ажиллах боломжтой
Шаардлагатай ур чадвар
Манлайлал ба удирдлага
Шийдвэр гаргах
Харилцааны чадвар
Манлайлал
Зохион байгуулах ур чадвар
Хариуцлагатай
Стратегич сэтгэлгээ
Багийн менежмент
Microsoft Excel
Архитектурын зураг төсөл
Төсвийн менежмент
Барилгын инженерчлэл
Барилгын стандарт
Инженерийн экспертиз
Төслийн менежмент
Тайлан боловсруулах
Техникийн мэдлэг
Удирдах баг

Энхжаргал Пүрэвжав
Хүний нөөцийн мэргэжилтэн
Байгууллагын тухай
