· Барилгын ажлын гүйцэтгэлд батлагдсан зураг төсөл, норм, дүрэм, стандарт, техникийн шаардлагын дагуу хяналт тавих
· Барилгын ажлын чанар, технологийн горим, материалын чанар, хийц бүтээцийн угсралтад хяналт шалгалт хийх
· Гүйцэтгэгч байгууллагын ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах
· Барилгын материал, тоног төхөөрөмж болон далд ажил, гүйцэтгэлийн баримт бичгийн бүрдэл, үнэн зөв байдлыг шалгах
· ХАБЭА-н шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих
· Хяналт шалгалтын үр дүн, барилгын ажлын чанар, явцын талаар тайлан мэдээ боловсруулж, удирдлагад тайлагнах
· Барилгын инженер болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой
· Барилгын салбарт 3-аас доошгүй жил, барилгын чанар, техникийн хяналтын чиглэлээр ажилласан туршлагатай
· Барилгын зураг төсөл унших, тооцоо хийх, барилгын норм, дүрэм, стандарт, техникийн шаардлагын талаар мэдлэгтэй
· Барилгын материал, хийц бүтээц, угсралт, технологийн процесс, ажлын гүйцэтгэлийн чанарыг шалгах чадвартай
· Далд ажлын акт, гүйцэтгэлийн баримт бичиг болон техникийн тайлан боловсруулах чадвартай
· Microsoft Office болон AutoCAD программ ашиглах чадвартай
· Ажлын гүйцэтгэлд хяналт тавих, зөрчил дутагдлыг илрүүлэх, дүгнэлт гаргах, асуудлыг шийдвэрлэх чадвартай
· Нягт нямбай, хариуцлагатай, зарчимч, багаар ажиллах чадвартай
• Төслийн мэдээлэл: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Найрамдал явах зам дагуу, хотын төвөөс 30 км орчим зайд байрлах 2007 айлын орон сууцны хорооллын барилгын төслийн талбайд ажиллана.
• Сар бүр шатахууны нэмэгдэл үндсэн цалин дээр нэмж олгоно.