Бүх ажлын зар

Барилгын Захиалагчийн Хяналтын Инженер (88008838)

Бүтэн цагийнОффис

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг50 өдрийн өмнө|Хугацаа дууссан

Гүйцэтгэх үүрэг

• Барилгын төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын явцад хяналт тавих • Барилгын ажлыг зураг төсөл, норм дүрэм, стандартын дагуу хэрэгжүүлж буй эсэхэд хяналт хийх • Талбайн хэмжилт хийх, хэмжилтийн багаж хэрэгсэл ашиглан гүйцэтгэлийг шалгах • Ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл, чанар болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих • Гүйцэтгэгч болон захиалагч талуудтай уялдаа холбоотой ажиллах, шаардлагатай мэдээллээр хангах • Ажлын тайлан, акт, техникийн бичиг баримт боловсруулах, бүрдүүлэх • Илэрсэн зөрчил, доголдлыг тухай бүр илрүүлж, засварлах арга хэмжээ авах • Төсөл хэрэгжилтийн бүх үе шатанд хамтран ажиллаж, барилга байгууламжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцох • Төслийн хугацаа, чанар, төсөвт хяналт тавин үр дүнтэй хэрэгжилтийг хангах

Шалгуур

• Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжлээр их, дээд сургууль төгссөн • Мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно • Хариуцлагатай, нягт нямбай хандлагатай • Харилцаа, багаар ажиллах болон шаардлага тавих ур чадвартай • Ажлын гүйцэтгэлд хяналт тавих, тайлан боловсруулах, баримт бичиг хөтлөх чадвартай • Талбайн хэмжилтийн багаж, хэрэгсэл ашиглах чадвартай • Барилгын норм, дүрэм, стандартын мэдлэгтэй, хэрэгжилтэд хяналт тавих чадвартай • Төсөл хэрэгжилтийн бүх үе шатанд (төлөвлөлт, гүйцэтгэл, хүлээлгэн өгөх) захиалагчийн болон гүйцэтгэгчийн талаас ажиллаж байсан туршлагатай

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Хамтран ажиллах
Харилцааны чадвар
Манлайлал
Барилгын төсөв
Барилгын стандарт
Удирдлагын систем
Төслийн менежмент
Чанарын хяналт

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Жилийн эцсийн урамшуулал
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Шатахууны дэмжлэг
Цалинтай чөлөө
Цалинтай баярын амралт
Дотоод номын сан
Ажилтан санал болгосны урамшуулал (шинэ ажилтан санал болгосны шагнал)
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Ажилд орох үеийн бэлэг
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт