Бүх ажлын зар
Өмнөговь аймаг|
46 минутын өмнө

Баяжуулах үйлдвэрийн сургагч
Ээлжийн ажилОффис
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Нүүрс баяжуулах хэлтсийн ажилтнуудыг мэргэшүүлэх, чиглүүлэх, дотоод сургалтыг зохион байгуулах, шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах;
• Хэлтсийн ажилтнуудад аюулгүй ажиллах мэдлэг дадлага олгох, арга барилд сургах, аюулгүй ажиллагааны соёл, зан үйлийг төлөвшүүлэх сургалт зохион байгуулах, шалгалт авах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,
• Хэлтсийн ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх хэмжүүр, гүйцэтгэлийг үнэлэх арга барил гэх мэт гүйцэтгэлийн удирдлагатай холбоотой санал санаачлага гарган ажилах
• Хэлтсийн захиргааны ажилд дэмжлэг үзүүлэх, хэлтсийн менежер, орлогч менежерийн зааварчилсанаар бусад арга хэмжээг зохион байгуулах, хэлтсийн ажилчдын нийгмийн асуудлыг судлан, шийдвэрлэхэд холбогдох хэлтэстэй хамтран дэмжлэг үзүүлэн ажиллах үүргийг хүлээнэ.
• Ажилчдын сургалт, хөгжүүлэлттэй холбоотой төрөл бүрийн судалгааг өгөгдсөн чиглэлийн дагуу хийж үр дүнг удирдлагадаа танилцуулж байх
Шалгуур
• Бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
• Хоёроос доошгүй жил, уул уурхайн салбарт сургалтын чиглэлээр ажилласан байх.
• Сургалт хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, заах арга зүй, багшлах ур чадварыг эзэмшсэн.
• Уул уурхай, баяжуулалтын ажил мэргэжил, ХАБЭА-ны талаарх мэдлэгтэй,
• Хүний нөөцийн менежментийн талаарх мэдлэг
• Гүйцэтгэлийн үнэлгээний арга техникуудыг ашиглах чадвартай
• Асуудал шийдвэрлэх, багаар хамтран ажиллах
• Тайлан бичих, асуудалд дүн шинжилгээ хийх,
• Судалгаа хийх, санал зөвлөмж боловсруулах,
• Цагийн менежмент
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Харилцааны чадвар
Манлайлал
Зохион байгуулах ур чадвар
Тэвчээртэй, бусдыг ойлгох чадвартай
Хүн хоорондын харилцааны чадвар
Компьютерын хэрэглээ
Аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулах арга зүй
Удирдах баг


Нэмэхбаяр Дашбалжир
Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах менежер
Байгууллагын тухай
Давуу тал
Жилийн эцсийн урамшуулал
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Эцэг, эхийн чөлөө
