• Баяжуулах үйлдвэрийн ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, гарын авлага, материал боловсруулах.
• Бутлалт, нунтаглалт, гравитаци, флотаци, уусгалт, сорбци болон бусад технологийн дамжлагын чиглэлээр онол, практикийн сургалт, ажлын байрны дадлага зохион байгуулах.
• Ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, баталгаажуулах, ур чадварын матриц болон сургалтын бүртгэл хөтлөх.
• Технологийн горим, тоног төхөөрөмжийн зөв ашиглалт, хэвийн бус ажиллагаа болон ХАБЭА-н шаардлагыг мөрдөх мэдлэг, дадал эзэмшүүлэх.
• Сургалтын үр дүн, үр нөлөөг үнэлж, үйлдвэрлэлийн гүйцэтгэлтэй уялдуулан сургалтын агуулга, арга зүйг сайжруулах.
• Ажлын байран дахь дадлагажуулагчийг хөгжүүлэх, ажилтнуудын олон ур чадвар эзэмших болон дамжлага хооронд сэлгэн ажиллах чадамжийг нэмэгдүүлэх.
• Шинэ технологи, тоног төхөөрөмж, автоматжуулалт болон технологийн горимын өөрчлөлттэй холбоотой сургалт зохион байгуулах.
• Ашигт малтмалын баяжуулалт, баяжуулалтын технологи, хими технологи, металлурги болон холбогдох инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Баяжуулах үйлдвэрийн технологийн дамжлага, тоног төхөөрөмжийн ажиллагаа, онол-практикийн сургалт зохион байгуулах, ур чадвар үнэлэх, ХАБЭА (LOTO, цианид, химийн бодис) болон технологийн сахилга хэвшүүлэх чиглэлээр мэргэшсэн.
• Алтны болон ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн технологи, үйлдвэрлэл, техникийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан, үүнээс ахлах оператор, технологич инженер, ээлжийн удирдлага эсвэл сургагч багшаар 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай.
• Бутлалт, нунтаглалт, гравитаци, флотаци, уусгалт, сорбци зэрэг баяжуулах/алт боловсруулах дамжлагын онол, технологийн горим, тоног төхөөрөмжийн мэдлэгтэй, технологийн параметрийн хамаарлыг шинжлэх чадвартай;
• SCADA/DCS, хяналт-хэмжүүрийн мэдээлэл ашиглах, технологийн хэвийн болон хэвийн бус ажиллагааг таньж зааврын дагуу шуурхай арга хэмжээ авах чадвартай;
• Насанд хүрэгчдийн сургалтын арга зүй, сургалтын хөтөлбөр, гарын авлага, үнэлгээний материал боловсруулах, танхимын болон ажлын байрны сургалт, дадлага, үнэлгээ хийх ур чадвартай;
• ХАБЭА, LOTO, химийн бодис, цианидын аюулгүй ажиллагаа, эрсдэлийн үнэлгээ, байгаль орчны шаардлагын өргөн мэдлэгтэй;
• MS Office болон ERP/хяналтын систем ашиглах чадвартай; техникийн англи хэлний дундаас дээш мэдлэгтэй (заавар, гарын авлага уншиж ойлгох).
• 14/14 ростероор ажиллах боломжтой байх
• KPI урамшуулал олгогдоно.
Алтгана ресурс ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.