Гүйцэтгэх үүрэг:
• ББСБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
• Байгууллагын стратеги, бизнес төлөвлөгөө, жилийн болон сарын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдах;
• Зээлийн үйл ажиллагаа, борлуулалт, салбар нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, гүйцэтгэлийг сайжруулах;
• Зээлийн багцын өсөлт, чанар, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үзүүлэлтэд хяналт тавих;
• Зээлийн эрсдэлийг бууруулах, зээлийн үйл ажиллагааны чанарыг сайжруулах арга хэмжээ хэрэгжүүлэх;
• Салбар болон холбогдох алба, нэгжийн удирдлагуудыг чиглүүлж, ажлын уялдаа холбоог хангах;
• Орлого, ашигт ажиллагаа, зардлын төлөвлөгөө болон үндсэн KPI үзүүлэлтүүдийн биелэлтийг хянах;
• Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, борлуулалт болон харилцагчийн тоог нэмэгдүүлэх санал санаачилга гаргах;
• Харилцагчийн үйлчилгээний чанар, гомдол саналын шийдвэрлэлтийг сайжруулах;
• Байгууллагын дотоод журам, бодлого, стандартын хэрэгжилтийг хангуулж ажиллах;
• Санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан мэдээг хянаж, удирдлагад танилцуулах;
• Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох хууль, журамд нийцүүлэн үйл ажиллагааг зохион байгуулах;
• Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх дотоод хяналт, шаардлагын хэрэгжилтэд анхаарч ажиллах;
• Ажилтнуудын ажлын гүйцэтгэл, сахилга хариуцлага, бүтээмжийг нэмэгдүүлэхэд удирдлагаар хангах;
• Удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
• Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• ББСБ, банк, санхүүгийн байгууллагад удирдах албан тушаалд 2-оос дээш жил ажилласан туршлагатай;
• Зээлийн үйл ажиллагаа, зээлийн багцын удирдлага, борлуулалт болон эрсдэлийн талаар сайн мэдлэгтэй;
• Санхүүгийн тайлан, үндсэн санхүүгийн үзүүлэлтүүдийг ойлгож, дүн шинжилгээ хийх чадвартай;
• ББСБ-ын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм, журам, зохицуулалтын талаар мэдлэгтэй;
• Баг удирдах, ажил үүрэг хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих чадвартай;
• Шийдвэр гаргах, асуудлыг шуурхай шийдвэрлэх чадвартай;
• Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан боловсруулах чадвартай;
• Харилцааны өндөр ур чадвартай, удирдан зохион байгуулах чадвартай;
• Хариуцлагатай, зарчимч, ёс зүйтэй, нууц хадгалах чадвартай;
• Microsoft Office, Excel программыг ахисан түвшинд ашигладаг;
• Ачаалал даах, олон ажлыг зэрэг зохион байгуулах чадвартай.
• Ажлын 5 өдөр 10-19:00
• Хөнгөлөлт, урамшуулалт цалин хөлс
• Төрсөн өдрийн цалинтай 1 өдрийн чөлөө
• Таныг найрсаг хамт олон хүлээж байна