Гүйцэтгэх үүрэг
МЭРГЭЖЛИЙН ГОО САЙХАНЧ БАГИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН СҮҮЛИЙН 2 ОРОН ТОО
Дэлхийн мэргэжлийн гоо сайхны салбарын тэргүүлэгч Франц брэнд BIOLOGIQUE RECHERCHE-ийн Монгол дахь Ambassador спа салонд мэргэжлийн багийн бүрдүүлэлтийн сүүлийн 2 Гоо сайханчийг сонгон шалгаруулж авна. Энэ бол зөвхөн ажлын байр биш — гоо сайхны салбарт мэргэжлийн карьераа урт хугацаанд хөгжүүлж, олон улсын түвшний Beauty Therapist болон өсөн дэвших боломж юм.
БИД ТАНД ЮУ САНАЛ БОЛГОХ ВЭ?
· Олон улсын стандартын мэргэжлийн хөгжил: BIOLOGIQUE RECHERCHE-ийн бүтээгдэхүүн, аргачлал, протокол болон үйлчилгээний стандартыг системтэйгээр эзэмшинэ.
· Тасралтгүй, сургалт хөгжил: BIOLOGIQUE RECHERCHE-ийн мэргэжлийн сургалт, шинэ бүтээгдэхүүн, аргачлалын сургалтуудад тогтмол хамрагдан мэдлэг, ур чадвараа тасралтгүй ахиулах боломжтой.
· Парис дахь олон улсын сургалт: Ур чадвар, ажлын гүйцэтгэл, мэргэжлийн хөгжлөөс хамааран BIOLOGIQUE RECHERCHE-ийн Парист зохион байгуулагддаг олон улсын сургалтад хамрагдаж, дэлхийн мэргэжилтнүүдээс суралцах боломжтой.
· Карьерын бодит өсөлт: Мэргэжлийн ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэн Beauty Therapist-аас цааш ахиж, мэргэжлийн болон удирдах түвшинд өсөн дэвших боломжтой.
· Өндөр зэрэглэлийн ажлын орчин: Олон улсын стандартын бүтээгдэхүүн, мэргэжлийн тоног төхөөрөмж, үйлчилгээний өндөр стандарт бүхий тав тухтай орчинд ажиллана.
Шалгуур
· Гоо сайханчийн мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх, гоо сайханчаар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
· Арьс арчилгаа, мэргэжлийн гоо заслын чиглэлээр тууштай ажиллах хүсэлтэй
· Шинэ арга техник, бүтээгдэхүүн, протокол суралцах өндөр сонирхолтой
· Харилцааны соёл, үйлчилгээний мэдрэмж сайтай
· Цэвэрч, нямбай, хариуцлагатай
· Тогтвортой, урт хугацаанд ажиллаж, мэргэжлээрээ өсөн дэвших хүсэлтэй
· Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
БИД ХЭНИЙГ ХАЙЖ БАЙНА?
Гоо сайхны салбарыг өөрийн карьер болгон сонгосон, мэргэжлээрээ тасралтгүй хөгжиж, олон улсын түвшний Beauty Therapist болох зорилготой хүнийг бид багтаа урьж байна. Бид багийнхаа үндсэн бүрдүүлэлтийг хийсэн бөгөөд одоо зөвхөн 2 гоо сайханч буюу Beauty Therapist сонгон шалгаруулна. Дэлхийн түвшний брэндтэй хамт хөгжиж, мэргэжлийн карьераа дараагийн түвшинд гаргаарай.
Шаардлагатай ур чадвар
Хувийн сахилга бат
Цагийн менежмент
Нягт нямбай
Харилцааны чадвар
Хэрэглэгчийн үйлчилгээ
Ёс зүйтэй, хариуцлагатай
Арьс арчилгаа
Байгууллагын тухай
Давуу тал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Уян хатан цагийн хуваарь
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
